• Latest
  • Trending
Бүх шатны албан тушаалтныг хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглоно

Бүх шатны албан тушаалтныг хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглоно

2021-09-14
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, January 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Бүх шатны албан тушаалтныг хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглоно

by admin
2021-09-14
in НИЙСЛЭЛ
0
Бүх шатны албан тушаалтныг хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглоно

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өглөө.

YOU MAY ALSO LIKE

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ойрын хоёр өдөр дулаарах ч баасан гарагаас цас орж, хүйтэрнэ

Тэрбээр, Удахгүй Зэвсэгт хүчний удирдах үрэлдэхүүний заах аргын цугларалт эхэлнэ. Энэхүү цугларалтын бэлтгэлийг сайтар ханган оролцох, өнгөрсөн сургуулийн жилийн нэгдсэн дүнд үнэлгээ өгч, шинэ сургуулийн жилийн зорилго, зорилтуудаа оновчтой тодорхойлохыг үүрэг болгов.

Мөн энэ үеэр доорх үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм. Үүнд:

1. 2021-2022 оны шинэ сургуулийн жилд сургалтын хөтөлбөрийг өөрийн нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэг, боломж, онцлогийг харгалзан боловсруулах нь хамгаас чухал. Цаашид бид түвшин тогтоох шалгалтыг тухайн нэгтгэл, анги, салбарын гүйцэтгэх үүрэг, түүний онцлогт нь тохируулсан хэлбэрээр явуулахад анхаарч ажиллана.

2. Цэрэг халах, татах ажлын бэлтгэлийг маш сайн ханга. Холбогдох удирдлагын баримт бичгүүд, албан тушаалтны тушаалын дагуу олон тооны гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хариуцсан захирагч, дарга нарынхаа удирдлага, хяналтын дор намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлж байна. Тэднийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэгтгэл, ангийн байрлалд ирүүлж, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс нэг ч цэргийн алба хаагч кор.она.вир.ус.ийн халд.вартай байж таарахгүй. Цаашид цэрэг халах, татах ажилтай уялдуулан нэгтгэл, ангийнхаа үүрэг гүйцэтгэх боломж, аюулгүй байдлаа сайтар тооцох нь зүйтэй;

3. Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Иймд өөрийн нэгтгэл, ангийн онцлогт тохирсон төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, цаашид цар тахлын нөхцөлд нэгдсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулж явуулах талаарх санал, дүгнэлтээ ирүүл;

4. Цэргийн алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, анхаарал халамж тавих ажил нэн шаардлагатай байна. Эрүүл мэндийн хувьд асуудал, хүндрэл багагүй бий. Та бүхэн итгэл хүлээсэн албан тушаалтнууд шүү. Иймээс бодит байдалд зөв дүгнэлт хийж, өөрсдөө биеэрээ үлгэрлэх хэрэгтэй. Цаг хугацаа, нөхцөл байдал биднийг хүлээхгүй учраас аливааг урьдчилан харах чадвартай байх ёстой;

5. Энэ сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгүүд сургалтаа явуулж байна. Их, дээд сургуулиудын сургалт эхэллээ. Нийслэл хотын хувьд замын түгжрэл их байгаа. Иймээс замын түгжрэлийг сааруулах, саармагжуулах үүднээс Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан тул маргаашаас хэрэгжилтийг нь шуурхай зохион байгуул.

Тушаалын хэрэгжилтийг хангахын тулд:

Бүх шатны албан тушаалтнууд хувийн унаагаар ажилдаа ирэхийг хориглоно. Үүнийг зөв талаас нь ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Нэгд, түгжрэл үүсгэж байна. Хоёрт, шатахууны эрэлтийг ихэсгэж, хомсдолыг бий болгож байна. Нөгөө талаас хувь хүний амьдралд ч багагүй зардал гарч байгаа. Иймээс нийтийн тээврээр зорчих, алслагдсан нэгтгэл, ангийн хувьд хүний тооцоог сайн хийсний үндсэн дээр албаны автобусны хүртээмжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ үед хүнгүй орчинд маскаа тогтмол солих, хүн хоорондын зайг сайн барих, гар ариутгагчийг тогтмол авч явах, байнгын хэрэглээ болгох хэрэгтэй.

Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцоллоо.

 

Нийслэлийн 3-н чиглэлд өглөөний 05:30-с шөнийн 00:30 хүртэл нийтийн тээврээр зорчиж болно

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ойрын хугацааны 15 зорилтын нэг нь нийтийн тээврийн үйлчилгээг уртасгасан цагт шилжүүлэх юм. Тэрхүү зорилтын хүрээнд зорчигч олонтой, ачаалал ихтэй гурван чиглэлд автобус уртасгасан цагаар иргэдэд үйлчилж эхэллээ. Тодруулбал, есдүгээр сарын 3-наас эхлэн Т:2 Таван шар-Офицеруудын ордон-Ботаник, Т:5 Офицеруудын ордон-III,IV хороолол-Дүүхээ төв, Ч:7 Нисэх-МУБИС-Ард кинотеатр гэсэн гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна. Мөн нэмж зургаан чиглэлд уртасгасан цагаар автобус явуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас 2019 онд шөнийн тээврийн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байсан. Цар тахлын улмаас олны хөл хөдөлгөөн хязгаарлагдаж, шөнийн тээврийн үйлчилгээ завсарлаад байсан бол энэ жилийн хувьд хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн өсөн нэмэгддэг авто замын ачааллыг бууруулах зорилгоор уртасгасан цагийн автобусыг явуулж байгаа аж.

Шөнийн тээврийн хэрэгслээр үйлчилдэг бусад орны туршлагаас үзвэл БНХАУ-ын Бээжин хотын шөнийн тээвэр хотын төв хэсгээр 23:20 цагаас үүрийн 04:50 цаг хүртэл явдаг байна. Харин БНСУ-д шөнийн тээвэр найман чиглэлд шөнийн 00:00 цагаас өглөөний 05:00 цагийн хооронд 30-50 минут тутамд зорчдог. Ингэхдээ иргэд аль чиглэлд шөнийн цагаар хамгийн

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.