ХӨСҮТ-ийн даргаар Ц.Билэгтсайхан томилогдоод удаагүй байна. Тэгвэл өнөөдөр тус эмнэлгийн Дэд захирлаар ажиллаж байсан Ж.Байгалмаа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ц.Билэгтсайханд өгсөн байна.
Ж.Байгалмаагийн тухайд өнгөрсөн тавдугаар сард ХӨСҮТ-ийн Дэд захирлаар томилогдоод байсан юм. Тэрбээр гадаад улсад мэргэжил эзэмшсэн, өндөр боловсролтой боловсон хүчин хэмээн эрүүл мэндийн салбартаа үнэлэгддэг ажилтан юм.













