ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:
Машин ачилтын 14 компани ажиллаж байгаа юм байна. Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны удирдлагуудтай уулзаж иргэдээс гарч буй гомдол, саналыг ярилцлаа. 10 км доторх ачилт 60000 төгрөг байдаг ба Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож өгсөн үнэлгээ аж. Тус төлбөрийн 10%-ийг Нийслэлийн авто замын санд төвлөрүүлэх саналыг хүргүүлжээ. Энэ нь жилдээ 300,000,000 төгрөг орчим болох аж.
Иргэдээс санал авч, эрх зүйн орчин, арга хэлбэрийг сайжруулах талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.
Явцыг эргэн мэдээлэх ба та бүхэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хаягаар өөрсдийн гарц, шийдлийг ирүүлнэ үү. Ажлын хэсэгт орох сонирхолтой ТББ саналаараа орж болно.













