• Latest
  • Trending
Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн байцаагч

Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн байцаагч

2021-09-13
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, January 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн байцаагч

by admin
2021-09-13
in ЯРИЛЦЛАГА
0
Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн байцаагч

“Цагдаа” гэх албан нэрийн ард ч өглөө хүүхдээ хэн цэцэрлэг, сургуульд хүргэх, орой хэн авах, ирэх сард байрны зээлээ хэрхэх тухай бодол аргамжсан бидний адил ХҮН яваа. Бас заримд нь намрын энэ шаргал өдрүүдэд чихэвчээ чангалаад бодолхийлж алхмаар, гудамжинд хөгжим тоглож суугаа залуустай мэдрэмж нийлж, хамтдаа дуулмаар сахилгагүй санаа төрдөг ч байж болно.

Үргэлж л хууль сахиулж, сүүлийн өдрүүдэд “Амны хаалтаа зүү, хүн хоорондын зайгаа бариарай” хэмээн сануулж явдаг цагдаа гэнэтхэн гав, бороохой, дүрэмт хувцастайгаа “гудамжны” тайзан дээр гарч дуулсан нь уйтай намрын урт өдрүүдэд өөр нэг өнгө нэмсэн. Түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Өнөболд гэдэг.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Би Сэлэнгэ аймагт 1999 онд төрсөн. Улаанбаатар хотод оюутан болж ирээд Дотоод хэргийн их сургуульд 2017 онд элсэн суралцаж энэ оны тавдугаар сард төгслөө. Миний ажлын гараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагчаар эхэлж байна. Анхны томилолтоо авах үед эхнэр маань тулгар биетэй тун удахгүй амаржих учраас хол явчих вий гээд битүүхэн а йда стай байсан. Тэгсэн Улаанбаатарт хуваарилагдаж “хорооны цагдаа”  болсон доо.

Доржийнд тийм асуудал бий, Долгорынд тэр нөхөр агсам тавьдаг гээд хүмүүстэй хамгийн ойр ажиллаж, магадгүй тусламж хэрэг болоход хамгийн түрүүнд намайг санадаг ч байж болох учраас би энэ ажилдаа их хайртай. Нэг хүнийг а р хи уухаа болиход нь тусалж сэтгэлзүйчтэй уулзуулаад гаргахад тэр хүн маргааш, нөгөөдөр эрүүл ухаантай явж байхыг харах хамгийн гоё.

Болохгүй, бүтэхгүй асуудал бий. Гэхдээ нийгмийг дүгнэхэд одоохондоо миний нас залуу байна. Харин цаг наргүй ажиллах хүсэл л дүүрэн байна даа. Гэр хорооллоор үүрэг гүйцэтгэж, айлуудаар орох гэхээр нохой хазах гээд байдаг л асуудал байна. Бусдаар шантарч буцмаар хүнд, хэцүү зүйл байдаггүй. Энэ ташрамд Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Базараа бид хоёр он жав. Тэр өдөр цайны цагаар уулзахаар болоод кофе шопт сууж байтал Оюунцэцэгтэй таарсан. Ингээд гурвуулаа кофе уунгаа юм ярьж суутал гитарчин ах бидэнтэй хамт дуулахыг хүссэн юм. Oпен микийн зохион байгуулагч ах бидэнд маргааш орой болох арга хэмжээн дээр цагдаа хувцастайгаа ирж дуулаад бидний ажилд туслах боломжтой юу гэдэг санал тавьсан. Удирдлагуудад танилцуулахад маш сайшаалтай хүлээн авч “Дуулж чадна гэвэл боломжтой” гэсэн юм. Бороо орж байсан хэдий ч зорин зорин, догдлон байж очиж дуулсан.

Би 10 жилийн сургуульд байхдаа хип хоп урсгал их сонирхдог, өөрөө хоёр ч дуу зохиож байсан. Долдугаар ангийн урлагийн үзлэгээр Яргай загас буюу Н.Золбоо гэдэг реппер залуугийн “Дахилтгүй дуу”-г анх удаа тайзан дээр дуулсан. Опен микт юу дуулах вэ гээд бодтол яагаад ч юм энэ дуу л хамгийн түрүүнд толгойд буусан даа. “Манай нэг алба хаагч эерэг хандлага түгээжээ” гэж дарга маань хэлсэн, үүнд их баярласан. Бас залуус маш сайхан хүлээж авсанд сэтгэл их өндөр байгаа.

Би сайн дуулсандаа биш. Цагдаа хүн анх удаа дүрэмт хувцастайгаа тайзан дээр “үглэсэн” нь сонирхолтой, содон байсан болов уу. Ер нь цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Би автомашин дотроо хөгжим сонсоод л харьдаг. Автобусанд чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсоод л ажилдаа ирдэг жирийн л хорооны цагдаа.

Би сарын өмнө анхны хүүгээ өлгийдөж аав болсон. Хүүдээ үлгэр дуурайл болсон, сайн аав байхыг маш их хүсч байна. Үүний төлөө аливаа үгийг амнаасаа гаргаж, үйлдэл хийснийхээ хойно ухаарах биш урьтаж боддог байхыг хичээдэг. Өнгөрсөн хойно нь мянга харамсаад ч цаг хугацаа буцахгүй шүү дээ. Тиймээс үүнийг өөртөө төдийгүй өөр бусад хүмүүст хэлэхийг хүсдэг.

Эх сурвалж: gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.