• Latest
  • Trending
Б.Жаргалсайхан: Борог амьдрал дундаас боксын одууд төрдөг болхоос..Хулгайч улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй

Б.Жаргалсайхан: Борог амьдрал дундаас боксын одууд төрдөг болхоос..Хулгайч улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй

2021-09-13
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Wednesday, January 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Жаргалсайхан: Борог амьдрал дундаас боксын одууд төрдөг болхоос..Хулгайч улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй

by admin
2021-09-13
in НИЙГЭМ
0
Б.Жаргалсайхан: Борог амьдрал дундаас боксын одууд төрдөг болхоос..Хулгайч улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй

Боксчин гэлтгүй алдар цуутай тамирчид ядyyc буюу гэр хорооллоос төрсөн байдаг. Ганц Монгол гэлтгүй дэлхийн жишиг юм уу даа. Монгол Улсын гавъяат тамирчин Э.Цэндбаатарын хувьд гэр бүлийн орчин, гудамжны байдлаас хамаарч зодоонч, сахилгагүй болсон байж магадгүй. Дээр үед буюу “Соц” нийгмийн үед ийм хүүхдийг албан байгууллагууд дааж авдаг байлаа.

Тэр хүүхдүүдээс Хөдөлмөрийн баатар ч төрж байсан юм шүү. Амьдралд цөхөрсөн, юу ч хийхээс буцахгүй болсон залуусын сэтгэл рүү өнгийж ахмад ажилтнууд арга мэргэжил, үүх түүхээрээ үлгэрлэн дуурайдаг байв. Эндээс л “Миний амьдралын багш” гэсэн ойлголт бий болсон болов уу. Одоо Цэндбаатарыг Боксын холбоо нь дааж авах хэрэгтэй болов уу. Гэр хороолол олон цуут тамирчин хийгээд гэмт хэрэгтнүүд төрөхөд ойрхон нутаг дэвсгэр шүү. Гэр хорооллын иргэдээс xyлгай хийсэн улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй…

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

 

 

 

Монголд анх удаа малын дуудлага худалдаа хийж НЭГ ХОНЬ, ГУРВАН ҮХЭР заржээ

Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм.

ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ.Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрээр “Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явагдаж байна.

Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Сүүлийн үед малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд аж ахуйн нэгж, иргэн, малчин гээд бүгд анхаарч байна. Өнөөдөр дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд нутагшуулан үржүүлж байгаа. Хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан. Анхны дуудлага худалдаа гэдгээрээ алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа дараадаа алдаагаа засч сайжруулж, бусад ололтуудаа нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна.” гэсэн юм.

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал “Салбар яам мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлогыг нэлээн эрчимтэйгээр, далайцтайгаар авч хэрэгжүүлж байгаа. Бид мал аж ахуйг хоёр төрлөөр эрчимжүүлж, малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулж явна. Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж явна.

Дэлхийд гайхагддаг монгол малынхаа чанарыг уламжлалт хэвээр нь хадгалан хамгаалж, олон улсад таниулж явна. Дараа нь бид газар тариалан, төвийн бүс орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг малын үүлдэр болгон дээр нь төрөлжүүлэн үржүүлж, бодлогын хүрээнд, хууль эрх зүйн хувьд, санхүү хөрөнгө оруулалт гэсэн 3 төрлөөр дэмжих бодлоготой байна. Мах, сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонины аж ахуйг бодлогын хувьд дэмжихдээ өндөр ашиг шимтэй, Монгол Улсад нутагшин үржих боломжтой малыг импортлон цэврээр нь үржүүлэх, цөм сүргийн болоод цэвэр чигээр нь ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжих гэсэн томоохон алхмуудыг хийж ажиллана. Дээрээс нь гахай, шувууны аж ахуйг дэмжинэ. Хуурай сүүний импортыг аль болох тэглэх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэх зэргээр 2025 он хүртэл үе шаттайгаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм.


Дуудлага худалдааны тухай мэдээллийг цахим сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхож, орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс их байгаа тул цаашид энэ үйл ажиллагааг цахим хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулж, уламжлал болгоход анхаарч ажиллах юм байна. Мөн эрчимжсэн мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн ирж, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хэрэгтэй мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, 1 хонь борлуулсан бөгөөд худалдан авсан иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.

Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг 3 дахь жилдээ эрхэлж буй Н.Батбаяр дуудлага худалдаагаар Лиммузин үүлдрийн 24 сарын настай улаан бух худалдан авсан. Тэрээр 48 үнээтэй бөгөөд аж ахуйгаа хөгжүүлж, малынхаа үүлдрийг сайжруулах зорилгоор тус үхрийг худалдан авсандаа баяртай байна гэсэн юм.


Харин мах, ноосны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Л.Пүрэвсүрэн Лиммузин үүлдрийн сайхан гунж авлаа хэмээсэн бол Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн н.Энхбаатар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр зорьж дуудлага худалдаанд хүрэлцэн иржээ. Тэрээр өөрийн хайж байсан Суффольк үүлдрийн хонь худалдан авсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Ийнхүү Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болсон гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа амжилттай болж, хүрэлцэн ирсэн зочдод тус цогцолборын үйл ажиллагааг танилцуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.