• Latest
  • Trending
Нийслэлийн түгжрэлийг бууруулхын тулд ирэх жилээс хиймэл оюун ухаанд шилжинэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулхын тулд ирэх жилээс хиймэл оюун ухаанд шилжинэ

2021-09-10
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, January 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Нийслэлийн түгжрэлийг бууруулхын тулд ирэх жилээс хиймэл оюун ухаанд шилжинэ

by admin
2021-09-10
in НИЙСЛЭЛ
0
Нийслэлийн түгжрэлийг бууруулхын тулд ирэх жилээс хиймэл оюун ухаанд шилжинэ

МҮОНРТ-ийн бэлтгэн хүргэдэг “Ардын үг” хэлэлцүүлэг “Замын түгжрэл ба гарц шийдэл” гэсэн сэдвээр өрнөсөн юм. Хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хот Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд энэхүү багахан талбайд улсын хэмжээний автомашины 54 хувь нь зорчиж байгаагаас түгжрэл үүсэж байгаа юм биш үү гэсэн дүгнэлтийг хөтлөгч өгүүлж байлаа.

YOU MAY ALSO LIKE

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ойрын хоёр өдөр дулаарах ч баасан гарагаас цас орж, хүйтэрнэ

Ийм нөхцөлд хот төлөвлөлт ямар байх ёстой вэ, анх 500 мянган хүн амд зориулж төлөвлөсөн хотын хүн ам гурав дахин өсчихөөд байгаа учир цаашид хотоо хэрхэн төлөвлөх вэ гэсэн асуултыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатарт тавьсан юм.

Төвлөрөл яагаад нэг зүгт байгааг судлаад, ерөнхий төлөвлөгөөндөө тусгана

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар:  Хот төлөвлөлтийн талаар сүүлийн жилүүдэд маш их ярьж байгаа учраас бэрхшээлийн талаар иргэд сайн мэдэж байгаа. Тиймээс цаашид хийх ажил, гарц шийдлээ танилцуулъя. Урт хугацаандаа бид дагуул, хаяа хотыг байгуулна. Хөшигийн хөндий, Шинэ Зуун мод байгуулахын зэрэгцээ Богдхан төмөр зам тавина. Хамгийн чухал зүйл бол төвлөрөл яагаад нэг зүгт байгааг судлаад, ерөнхий төлөвлөгөөндөө тусгана.

Богино хугацаандаа гэвэл төвлөрөл их байгаа хотын төв болоод Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт барилга барих, газар эзэмшиж, ашиглах зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. “Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2020”-ын биелэлтийг дүгнэхэд 29 хувийн биелэлттэй байгаа. Тиймээс бид “Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө-2040”-г боловсруулж дуустал хотын төвд шинээр барилга барихгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

-Хотын түгжрэлийн шалтгааныг юу гэж харж байна вэ?


-Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:  Нийслэлчүүдийн машин унаагаар зорчилтын 50-аас дээш хувь нь ажилдаа явах, ажлаасаа гэртээ харих гэсэн маршрут байгаа. 25 хувь нь цэцэрлэг, сургуульд хүүхдээ зөөх зорилготой байдаг. Тиймээс ажлын байрыг задлах, тараан байршуулах асуудал сөхөгдөж байгаа юм.

Мөн дагаад цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд нийгмийн байгууламжуудыг ч тараан байршуулах учиртай. Хотын нийт автомашины 54 хувь нь таван км-ийн радиус дотор их явж байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ радиуст явган болон дугуйн замыг хөгжүүлэх, машинаас өөр төрлөөр зорчих хөдөлгөөнийг дэмжих учиртай юм.

Л.Ундаргаа: Иргэдийн хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална


-Улаанбаатар хотод зорчиж буй нийт автомашины 76.3 хувь хуучин юм байна. Ихэнх машин насжилт өндөртэй байгаа нь эдийн засаг талаасаа ямар сөрөг үр дагавартай вэ?

-Эдийн засагч, доктор Л.Ундаргаа: Шууд хэн нэгнийг буруутгахад төвөгтэй. Хуучин машин унаж байгаа нь иргэдийн эдийн засгийн чадамжтай холбоотойн дээр хуучин машины засвар үйлчилгээ, дугуйн засвар зэрэг нь зарим хүний амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болж байгаа. Тиймээс шууд буруутгахад хүндрэлтэй. Нөгөөтээгүүр хотын түгжрэл нь цэцэрлэг, сургуулийн цуглах цагтай холбоотой байгаа шүү дээ.

Тиймээс эцэг эхчүүд харьяа дүүрэг, хороондоо хүүхдүүдээ сургах шаардлагатай байна. Хаа байсан Хүннү моллоос 52 дугаар сургууль руу, Бөхийн өргөө рүү хүүхдүүдээ зөөхөө болих хэрэгтэй. Иргэдийн дураараа байдлаас их зүйл шалтгаалж байна. Түүнчлэн иргэддээ хувийн тооцоолол, зохион байгуулалттай байгаач гэж хэлмээр байна.

Би гэхэд 25-30 км-ийн алсаас ажилдаа ирдэг. Тиймээс өглөө 05:00 цагаас гэрээсээ гарч, аюулгүй орчинд машинаа байршуулаад нийтийн тээврээр ажилдаа ирдэг. Гадаадад ч ялгаагүй үүрийн 04:00 цагаас гэрээсээ гарч, нэг хотоос нөгөө рүү зорчин суралцаж байсан. Иргэдийн хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална гэдгийг дахин хэлье.

-Статистик мэдээлэлд тулгуурлан гарсан судалгаагаа та бүхэнд танилцуулъя. Нийслэл Улаанбаатар хотод 1,499,140 хүн амьдарч байгаагаас 953 мянга нь машин жолоодох эрх нь бүрдсэн буюу 18 насанд хүрсэн хүмүүс. Гэтэл нийслэлд 473 мянган суудлын автомашин байна. Эндээс насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь автомашинтай гэж харагдаж байгаа юм. Тэгвэл нийт өрхийн тоо 414,292, үүнээс автомашинтай өрхийн тоо 205 мянга. Эндээс харвал нэг өрх 2-3 машинтай болох нь харагдаж байна. Тэгэхээр эндээс ямар гарц шийдэл гаргаж болох вэ. Автомашины хэрэглээг бууруулах чиглэлд татварын болон өөр ямар арга хэрэглэж болох вэ?

-“Гранд ай ти” ХХК-ийн захирал, хиймэл оюун ухааны доктор Ц.Түвшинтөр: Хотын түгжрэлийг багасгахын тулд гурван үндсэн арга замаар явж байна гэж харж байгаа. Үйл ажиллагаа, менежмент, зам гүүр барих, алгоритм ашиглаж шийдэх гэсэн аргуудыг ашиглаж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд замын байгууламжууд нь хангалттай баригдсан байдаг учир гурав дахь арга буюу алгоритм, дата ашиглах замаар түгжрэлийг сааруулахыг зорьдог.

Тиймээс хамгийн түрүүнд Улаанбаатар хотын замын вертуал бүтцийг хийж байгаа. Хиймэл оюун ухааны томоохон алгоритмыг ашиглан, түгжрэлийн шалтгаан, түгжрэл сарниулах зэрэг судалгааг гаргадаг. Хэрэв зам, гэрлэн дохиог уялдуулан зохицуулж чадвал түгжрэлийг сарниулж чадна. Хүн оролцоотой математик тооцооны аргууд хоцрогдож байна.

А.Мөнхжаргал: Уулзварыг өргөтгөх тусам түгжрэл нэмэгддэг

-Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын орлогч дарга А.Мөнхжаргал: Манай өнөөгийн нөхцөлд замын уулзварыг тооцоолдог суурь хангалттай биш. Зам гэдэг өөр өөрийн функцтэй. Гол замаас гадна хороолол доторх зам, туслах зам гээд өөр өөр үүрэгтэй. Улаанбаатарын “артер” болсон Энхтайваны өргөн чөлөөний зам л гэхэд маш олон уулзвартай, орц гарц, зам дагуух зогсоол олонтой. Энэ бүхэн чинь хөдөлгөөн сааруулж, түгжрэлд жижиг жижгээр нэмэр болж байдаг.

Хөгжилтэй орнууд таван жил тутамд зорчилтын судалгаа хийж, түүндээ үндэслэн бодлого боловсруулдаг. Уулзварыг өргөтгөвөл замын түгжрэл буурах уу гэсэн асуулт гарлаа. Хүмүүс бүгд тэгж боддог ч уулзварыг өргөтгөх тусам түгжрэл нэмэгддэг. Явган зорчигчоо гаргах үүднээс уулзвараа өргөтгөчихөөр автомашины хувьд бөөгнөрөл үүсдэг тал бий. Тиймээс тооцоо, судалгаанд тулгуурлан уулзваруудын зохицуулалт хийнэ.

-Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: Улаанбаатар хотын иргэдийн төвлөрөл хаана байна, иргэд хаанаас хаашаа голчлон зорчиж байгааг нарийвчлан гаргах суурь судалгааг эхлүүлж байгаа. Мөн тээврийн хэрэгслийг цахим гэрчилгээтэй болгох олон давуу талтай ажлыг эхлүүлнэ.

Ингэснээр юун түрүүнд тээврийн товчоод, зогсоолуудад “галын хайч” бариад зогсож байдаг хоцрогдсон байдлыг хална. Зорчилтыг иж бүрэн бүртгэж, түгжрэл хаана байгааг гаргах боломжтой болно. Нийслэлийн 32 уулзвар, 7,000 машинд туршилт хийж байгаа. Ирэх жилээс хиймэл оюун ухаанд суурилсан, компьютержсэн системд шилжинэ.

-Хил гаалиар орж ирсэн импортын тээврийн хэрэгслийн тоо яг хэд байгаа вэ. Сүүлийн таван жилийн байдлаар хэлж болох уу?

-“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн дарга И.Нэргүй: Он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 76 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Өмнөх онд 90 мянга орчим, 2019 онд 100 мянга орчим, 2018 онд 98 мянга, 2017 онд 67 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байдаг. Эдгээрийн 50-55 хувь нь нийслэлд үлддэг гэсэн статистик бий.

-Есдүгээр сарын 1-нээс түгжрэл ихэсдэг гэдэгтэй Тээврийн цагдаагийнхан маань санал нэг байна уу. Цагдаа зохицуулахаар түгжрэл бүр нэмэгддэг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байна. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?


-Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ганбат: Есдүгээр сарын 1-нээс хойш хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж, авто замын ачаалал өсдөг нь маргаангүй. Манай тээврийн цагдаагийнхан төдийгүй Цагдаагийн байгууллага бүхий л хүчээр ажиллалаа. Бид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах талаар хичээн ажиллаж байгаа ч дүрэм журам зөрчдөг нь цөөнгүй. Зам тээврийн осол аваар, хуучин машин унтарч зогсох зэргээс шалтгаалсан түгжрэл бас бий.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.