Эмнэлгийн тусламж авч чадахгүй, бие нь хүндэрч ажлын байр болон гэртээ идэр насны залуус халдвараар нас барж байгаа харамсартай хэрэг гарсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө ажлын байран дээрээ болон гэртээ 27-30 насны хоёр залуу нас барсан бол өчигдөр Д шинжилгээний цэг дээр дугаарлаж байсан 28 настай залуу эмнэлгийн тусламж авч чадалгүй н ас ба рсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэрбээр шинжилгээ өгөхөөр зогсож байсан бөгөөд биеийн байдал нь огцом муудсан байна.
ЭМЯ-ны зүгээс эмнэлгийн ачаалал их байгаа тул хөнгөнөөр өвчилсөн иргэдийг гэртээ өөрийгөө эмчилж, дэглэмээ сахих зөвлөмжийг өгөөд байгаа.
Гэтэл гэртээ байгаа идэр насны залуус тусламж авч чадалгүй ийнхүү н ас б арж байгаа нь эмгэнэлтэй юм.













