Эрүүл мэндийн яам өглөө бүр 11:00 цагаас kopoнaвируcийн xaлдварын сүүлийн 24 цагийн тоон мэдээллийг хүргэдэг уламжлалтай. Тэгвэл ЭМЯ энэхүү тоон мэдээллээ дарж олон нийтэд мэдээлсэн байж болзошгүй байна. Учир нь 2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр буюу өчигдөр улсын хэмжээнд нийт 3677 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн.

Тэгвэл ДЭМБ-ын Covid-19-ийн олон улсын статистик дээр Монгол Улсад 4163 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн байна. Монгол Улсад 2021 оны есдүгээр сарын 2-ны өдөр халдварын хамгийн өндөр тохиолдол буюу 3805 хүнээс kopoнaвируcийн xaлдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болсон. Тэгвэл ДЭМБ-ын статистик мэдээллээс харахад өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр хамгийн өндөр буюу 4163 хүнээс xaлдвар илэрсэн байна. Үүнийг ЭМЯ нууж мэдээлэв үү гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Zarig.mn













