Монголын боксын холбоо өнгөрсөн ням гарагт ээлжит бага хурлаа Тусгаар тогтнолын ордонд хийж, холбооны шинэ ерөнхийлөгчөөрөө Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгосон талаар мэдээлсэн.

Өнөөдөр МБХ-ноос мэдээлэл хийх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр сонгох болсон шалтгааныг тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган “УИХ-ын гишүүд, улс төрчид төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг.

Энэ дагуу холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Түүнтэй хамт нэр дэвшсэн хүн ХЗДХ-ийн сайдыг нэр дэвшиж байгаа тул нэрээ татсан. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатартай өрсөлдөх хүн байгаагүй тул УЗ-ийн 19 гишүүний 100 хувийн саналаар сонгосон” гэсэн тайлбарыг өглөө.
МБХ энэ удаад Удирдах зөвлөл нь 19 гишүүнтэй ажиллаж байгаа бөгөөд шинэ зарчим, шинэ арга барилаар ажиллана гэдгийг тэрбээр мөн онцоллоо.












