ОХУ-ын Онцгой байдлын сайд Евгений Зиничев хойд туйлд зохион байгуулагдаж буй цэргийн дадлага сургуулилтын үеэр усанд о.с.о.л.дож а.м.иа алд.жээ. Хэргийг тодруулбал, цэргийн баримтат кино хийхээр очсон зураглаач хөл алдан ус руу унасан байна. Улмаар Евгений Зиничев түүний а.мийг аврахаар нь араас нь үсрэхдээ чулуу мөргөж н.а.с бар.жээ. Харамсалтай нь кино зураглаач Александр Мельник мөн а.миа алд.сан байна.

Өдгөө 55 настай Евгений Зиничев Владимир Путиний хамгаалалтын албаны даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн өнгөрсөн онд шинэчлэгдсэн Засгийн газарт суудал авч үлдсэн цөөн хэдэн сайдын нэг юм.
Болсон явдлын дараа В.Путин түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “Миний хувьд хэнээр ч орлуулах боломжгүй нэгэн байсан юм” хэмээжээ.
Эх сурвалж: RBC
22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-ээс гаргажээ

Kopoнавиpycийн xaлдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ.
К.О.В.И.Д-19 халдварын тохиолдол зургаадугаар сард болсон хоёр дахь давалгааны үеийг хэдийнэ давж, хоногт 3,963 хүн халд.вартай нь бүртгэгдэж байна. Есдүгээр сарын 8-ны байдлаар 19,440 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ мэдээлсэн.

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг гээд нийт 20 гаруй мянган орны нөөцтэй. Халдварын хоёр дахь давалгааны үед орны ачаалал хэтэрсэн талаар ЭМЯ мэдээлж байсан бол өнөөдөр тухайн үетэй харьцуулахад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1,000 гаруйгаар илүү байгаа юм.
Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж ХӨСҮТ үзсэн байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ.













