• Latest
  • Trending
Б.Жаргалсайхан: Лайтай их мөнгө төлж ГАЙТАЙ их сургууль төгссөнөөс гайгүй сайн плита өөгүй сайн наагаад сурчихвал амьдралд чинь хэрэгтэй залуусаа

Б.Жаргалсайхан: Лайтай их мөнгө төлж ГАЙТАЙ их сургууль төгссөнөөс гайгүй сайн плита өөгүй сайн наагаад сурчихвал амьдралд чинь хэрэгтэй залуусаа

2021-09-09
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, April 19, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Жаргалсайхан: Лайтай их мөнгө төлж ГАЙТАЙ их сургууль төгссөнөөс гайгүй сайн плита өөгүй сайн наагаад сурчихвал амьдралд чинь хэрэгтэй залуусаа

by admin
2021-09-09
in НИЙГЭМ
0
Б.Жаргалсайхан: Лайтай их мөнгө төлж ГАЙТАЙ их сургууль төгссөнөөс гайгүй сайн плита өөгүй сайн наагаад сурчихвал амьдралд чинь хэрэгтэй залуусаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Төгсгөсөн оюутан нь ямар хугацаанд ажлын байртай болж байна вэ гэдгээр их, дээд сургуулийн сургалтын чанарын түвшинг тодорхойлж, санхүүжилт олгоно” хэмээн мэдэгдэв. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа эрхэлдэгээс 18 нь төрийн өмчийн оролцоотой бол бусад нь хувийн хөрөнгө оруулалттай.

Хуульд зааснаар хувийн их, дээд сургууль улсаас татаас авдаггүй, оюутныхаа сургалтын төлбөрөөр санхүүжилтээ босгон, амьдарсаар өнөөдрийг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Дээд боловсролын тухай хуульд гар хүрч, өмчийн хэлбэрээс үл хамаарч, бүх их, дээд сургуулийг төрөөс санхүүжүүлэх зохицуулалт тусгадаггүй юм бол салбарын сайдын дээрх үг зөвхөн 18 төрийн өмчит сургуульд л хамаарах болж байгаа юм. Гэтэл нийгмийн захиалга бол өмчийн хэлбэрээс үл хамаарч их, дээд сургуулийн сургалтыг чанартай болгох бодлого хэрэгжүүлэхийг хүсч буй.

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлэх нэг алхам нь багш нарынх нь мэдлэг боловсрол өндөр байх шаардлага тавигддаг бол нөгөө талдаа элсэгчдэд тавьдаг босгыг өндөрсгөх гэж үздэг. Харамсалтай нь, их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгохоос илүүтэй олон элсэгч татаж, ашиг хийх нь хамгаас чухал болж хувирсан. Элсэгч нь их, дээд сургуульд суралцах чадвартай байх эсэх хамаагүй, төлбөрөө төлсөн байхад л болно. Эзэмшүүлэх мэргэжил нь нийгэмд эрэлттэй мэргэжил үү, үгүй юу гэдэг ч хамаагүй. Төрд ч энэ чиглэлийн тогтвортой бодлого байдаггүй. Үндсэндээ сонгуулийн цикльд баригдаж, бодлогоо өөрчилсөөр ирсэн гэж хэлж болно.

Жишээ татвал, Засгийн газар 2019 онд эрэлттэй мэргэжлээр суралцдаг оюутанд зээл олгох шийдвэр гаргаж байсан бол энэ оны эхээр дээрх шалгуураа зогсоосон. Тодруулбал, сурлагын голч оноо нь 2.8 болон түүнээс дээш бол хэн ч энэхүү зээлд хамрагдах боломжтой болгосон. Судлаачид сургалтын голч онооны босгыг 2.8-аас дээш байхаар тогтоосныг өндөр болгох шаардлагатай гэж үздэг.

Мөн төрийн өмчийн дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгч нь 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс төлбөрийг нь хийдэг байсан. Энэ босгыг 450 болгон бууруулсан нь ч шүүмжлэлтэй тулж буй. Үндэслэлээ Засгийн газар цар тахалтай холбон ажилгүйдэл нэмэгдэж, өрхийн орлого буурсан тул оюутнууд төлбөр төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан. Гэвч цаад зорилго нь сонгуультай л холбоотой болж таарч буй. Тодруулж хэлбэл, эрх баригчдын хувьд оюутнаар дамжуулж, сонгуулиар санал авах нь чухал байсан нь гаргасан шийдвэрээ өөрчилснөөс харж болно.

Уг нь Засгийн газраас хоёр жилийн өмнө гаргасан дээрх нь шийдвэр их, дээд сургуулийг шигшихэд, мөн залуус эрэлттэй мэргэжлээр суралцахад хөшүүрэг болох бодлого байв. Учир нь, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2030 он хүртэлх Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн судалгааг гаргахад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, боловсруулах үйлдвэрлэлийн салбар дотроо газрын тосны инженер, уул уурхайн ашиглалт технологийн инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер зэрэг мэргэжлүүд багтсан. Тодруулж хэлбэл, төр эдгээр мэргэжлээр суралцагчдад сургалтын зээл олгож, сургалтын төлбөрөөс нь чөлөөлдөг байх шалгуур тавьсан нь оюутныг ч сурлагаар нь шигших, их, дээд сургуулиудыг ч сургалтын чанараар нь цензурдэх босго болох байв.

Нөгөө талдаа ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн тоо буурахын хэрээр их, дээд сургуульд элсэх босго оноог бууруулж ирсэн нь хөдөлмөрийн зах зээлд дипломтой ажилгүйчүүд олшрох суурь ч мөн болжээ. Тухайлбал, 2019 онд 40 мянган залуус их, дээд сургуульд элсэн орохоор болж, элсэлтийн ерөнхий шалгалт өгч байсан бол 2020 онд 20 мянга болж, хоёр дахин буурсан байдаг. Энэ үед их, дээд сургуулиуд элсэгчдэд тавьдаг босго оноогоо бууруулж, аль болох олон элсэгч элсүүлэхийн төлөө өрсөлдөж иржээ.

Гэвч гурван сая гаруй хүн амтай улсад 88 их, дээд сургууль байгаа нь дэлхийн жишгээс 3-14 дахин өндөр үзүүлэлт болж буй бол ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 75-80 хувь нь их, дээд сургуульд элсэн ордог нь мөн л дэлхийн дунджаас 30-50 хувь өндөр үзүүлэлт болж буй.

Иймээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг дээшлүүлье гэвэл элсэгчдэд тавигдах босго оноог өндөр болгохоос эхлээд оюутанд хөгжлийн зээл олгохдоо эрэлттэй мэргэжлээр суралцаж байна уу гэдэг шалгуурыг давхар тавих хэрэгтэй байна.

Эх сурвалж: leaders.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.