Төв аймгийн Жаргалант суманд есдүгээр сарын 08-ны өдрийн 00:50 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган аймгийн Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн сум, Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө, Зүүнбүрэн, Орхон, Мандал, Жавхлант, Сайхан, Сант, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Хөтөл, Шаамар сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Заамар, Зуунмод, Жаргалант, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэ сумдын иргэдэд мэдрэгдсэн юм.

Харин зурхайч М.Намсрайн 2021-2022 оны цаг тооны бичигт энэ сарын 08-нд байгалийн онц ноцтой үзэгдэл болно гэдгийг хас тэмдэгээр илэрхийлжээ.

Мөн есдүгээр сарын 8-ны өдрийн сэрэмжлэх цаг нь 13:00-15:00, 17:00-19:00 цаг хэмээжээ.













