Нокиа 3310 гар утас залгисан эр яаралтай xaгaлгaaнд оржээ

Косовогийн Приштина хотод оршин суудаг 33 настай залуу 2000 онд үйлдвэрлэгдсэн Нокиа 3310 маркийн гар утас залгисан тул түүний амь насыг aвpaхaap эмч нар xaгалгaa хийжээ. Тус гар утас нь 2000 онд зах зээлд гарсныхаа дараа ‘тоосгон’ утас гэх хочтой байсан ба унагааж, гэмтээсэн ч эвдэрдэггүйгээрээ алдартай юм.

Утас түүний ходоодонд ороод гацсан бөгөөд шингээж авахад хэтэрхий том хэмжээтэй байсан тул наашаа ч үгүй цаашаа ч үгүй болсон нь скан зурагт харагдсан талаар эмч нар өгүүлжээ. Мөн химийн xopт бoдиc агуулсан идэмхий батерейн улмаас түүний амь насанд аюул заналхийлж байсан тул хурдан мэс засал хийж гаргаж авахаас өөр аргагүйд хүрсэн байна. Азаар хагалгаа амжилттай болсон ба өвчтөн одоо сэргээх эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.

Түүний яагаад ийнхүү гар утас залгих болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа ба тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

Latest articles

Related articles

spot_img