Намрын улирал хаяанд ирж Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан орон нутгийн эцэг эхчүүд оюутан болсон хүүхдээ хотод суурьшуулахын тулд тохилог түрээсийн байрны эрэлд гардаг билээ. Гэтэл үүнд нь тулгуурлан зaлилaн мэxлэx зэрэг нь асар их болдог байна.
Хэдхэн хоногийн өмнө орон нутгийн нэгэн ээж охиндоо байр хөлслөх гэж яваад хоёр сая төгрөг зaлилyyлж, орох оронгүй хэцүүхэн яваагаа цахимд тараасан билээ.

Тэгвэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин Э.Даш өөрийн цахим хуудаснаа сэтгэл нь эмзэглэёэн талаар дурьдаж, тэр ээжид өргөө цагаан гэр авч өгөх гэж байгаагаа дурьдаж, хандив цуглуулаад эхэлжээ.
Тэрээр Өвлийн хүйтнээр цэцэг шиг охидоо дулаан байранд өвөлжүүлэх ээжийн сэтгэлийг бодолгүй залилан хийж амьдарч яваа залууд хэлэх үг олдохгүй юм. Хүйтний улирал дөхөж байгаа учир энэ эгчид яаж туслах вэ миний зүгээс “Өргөө цагаан гэр” авч өгвөл зүгээр юм уу гэж бодож байна. Нүүр номын найзууд минь ямар саналтай байна санаа бодлоо хуваалцаж сэтгэлийн дэм хайрлахыг уриалж байна.














