Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дунд Хотын Захиргааг нүүлгэж, Яармагт байрлах Хангарьд ордон руу шилжүүлэх эсэхийг шийдэх аж.
Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй гэх байр суурьтай байгаа.
Харин шинэ байрны 2,3 давхрыг “Инновацийн төв” болгоно хэмээж буй. Хэрэв нүүсэн тохиолдолд НЗДТГ, Нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах юм.













