• Latest
  • Trending
О.Билгүүн: Хэлээгүй л болохоос Мөнхжин , IZ нараас өмнө тэрбумтан болсон, Хүний ap мapaac явах дypгүй yгaacaa…

О.Билгүүн: Хэлээгүй л болохоос Мөнхжин , IZ нараас өмнө тэрбумтан болсон, Хүний ap мapaac явах дypгүй yгaacaa…

2021-09-07
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Wednesday, March 4, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

О.Билгүүн: Хэлээгүй л болохоос Мөнхжин , IZ нараас өмнө тэрбумтан болсон, Хүний ap мapaac явах дypгүй yгaacaa…

by admin
2021-09-07
in УРЛАГ, ХОВ ЖИВ
0
О.Билгүүн: Хэлээгүй л болохоос Мөнхжин , IZ нараас өмнө тэрбумтан болсон, Хүний ap мapaac явах дypгүй yгaacaa…

Азийн топ модель” тэмцээний гранпри шагналын эзэн О.Билгүүн үе тэнгийнхээ моделиудын дундаас цэвэрхэн царай, өндөр нуруугаараа ялгардаг.

“Бүтэн амьдрал” олон ангит кинонд дүр бүтээснээр түүнийг танихгүй хүн үгүй болсон. Тухайн дүрээрээ охидуудыг нэг хэсэг хуйлруулаад авсан. О.Билгүүн өмнөх амьдралаасаа хөөрхөн охинтой бөгөөд саяхан шинэхэн хайраараа мэргэжил нэгт бүсгүйг сонгосноо зарласан.

YOU MAY ALSO LIKE

Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ…

Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг “Дэлхийн шилдэг 100 эмэгтэй” хөрөг зургийн уралдааны 4-р байрт шалгарчээ


Ажил, амьдрал нь жигдэрч ид гялалзаж яваа загвар өмсөгч О.Билгүүнийг сошиал ертөнцөөр Influencer гэх тодотголтой “Мөнхжин” “IZ” нартай харьцуулсан пост цөөнгүй яваад байгаа билээ. Мань эр үүнд нь ийнхүү хариу барьсан байна.

О. Билгүүн: Эргээд харахад НИЙТ 37 бизнес эхлүүлсэн байна

-Сүүлийн үеийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхлүүлье. Та яг одоо ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Одоогоор “IGX” энтертэйнмэнт, modus.mn сайт, “Monkey travel” аяллын компани дээрээ төвлөрөн ажиллаж байна. “IGX” бол артист бэлтгэдэг, modus.mn модель, инфлүүнсер, менежмент чиглэлийн сайт, мөн аялал жуулчлалын салбарт явуулын кемп гэдэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

-Яг одоо бидний ярилцаад сууж буй “IGX” энтертейнментийн талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Энтертейнментээ байгуулаад хоёр жилийн нүүр үзлээ. Жүжигчин, дуучин, бүжигчин, хөгжимчин гээд бүх төрлийн артистууд бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2019 оны намраас эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургууль дээр очин 4000 гаруй сурагчтай уулзаж, сонгон шалгаруулалт явуулан, лекц уншсан. “C.O.V.I.D-19” өв..чин гарсны улмаас үйл ажиллагаагаа онлайн хэлбэрээр явуулахаар бэлдэж байна. Одоогоор манай энтертэйнментэд гурван артист бэлтгэгдэж байгаа.

-Таны хувьд “IGX”-ийн үүсгэн байгуулагчаас гадна ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Би продюсер, санхүү менежментийн талыг хариуцаж ажиллаж байна. Харин Наки маань артист продюсер буюу дуучин бэлтгэх, дуу зохиох, уран бүтээл тал дээрээ ажилладаг.

-Та хоёр “Яг түүн шиг” шоуны дараагаар хамтарч ажиллаж эхэлсэн үү?

-“Яг түүн шиг” шоунд оролцохоос өмнө ч бид найзууд байсан. Шоуны үеэр дахин уулзаад энтертэйнмент байгуулах санаагаа хэлж, хамтарч ажиллах санал тавьсан. Бид хоёр нэлээд удаан ярилцаж, төлөвлөсний эцэст хамтарч ажиллах шийдвэрт хүрч, ажлаа эхлүүлсэн. Уран бүтээлчийнх нь хувьд Накигаа их хүндэлж явдаг учраас хамтарч ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг.

-“Яг түүн шиг” шоунд оролцох урилга хүлээж авсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Анхны улирлын дугаарт манай Э.Энхболд орж байсан. Харин хоёрдугаар улиралд загвар өмсөгч оролцоогүй юм билээ. Тэгээд дараагийн дугаарт загвар өмсөгч оролцуулах шаардлагатай гэж үзээд “Боловсрол” телевизээс надад санал тавьсан. Эхэндээ би өөрийгөө голсон. Тэр олон хүний өмнө дуулж, бүжиглэнэ гэдэг бол асар зориг, тэвчээр шаарддаг учраас өөрийгөө чадахгүй байх гэж бодоод саналаас татгалзсан. Гэтэл хэсэг хугацааны дараа “Боловсрол” телевизээс дахин холбогдож, “Чи энэ шоунд заавал орох ёстой хүн” гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө сориод үзье гэж сэтгэл шулуудаад энэ шоунд оролцсон. Оролцсондоо ч маш их баярладаг.

-Эргээд харахад дуурайхад хамгийн хэцүү нь ямар дүр байв?

-БНСУ-ын дуучин, жүжигчин “Rain”-ийг дуурайхад хамгийн хүнд байсан. Бүжиглэнгээ дуулна гэдэг амаргүй даваа юм билээ. Маш шахуу хуваарьтай, ядарсан, тур..сан байсан учраас богино хугацаанд бүжгээ сурах гэж нэлээд хүч шаардсан. “Rain”-ийг дуурайхад хурц хөдөлгөөнүүдийг нь гүйцэтгэл сайтай, лаг бүжиглэх шаардлагатай байсан. Хичээсний үр дүнд ялалт байгуулсан даа.

-ОЛОН САЛБАРТ ХҮЧ ҮЗСЭНИЙ ЭЦЭСТ УРЛАГИЙН ХҮН ГЭДГЭЭ МЭДЭРСЭН-

-Модель байх олон давуу талтай. Одоогийн хийж буй ажил, амжилт тань үүнээс эхлэлтэй байх?

-Тийм шүү. Ажил, бизнесийн минь гараа загварын салбараас эхэлсэн гэж боддог. Модель хүнд загвар өмсөхөөс гадна тал бүрийн боломж бий.

– Загварын ертөнцөд анх хэрхэн хөл тавьж байсан бэ?

-2008 онд 16 настайгаасаа эхлэн загварын салбарт хөл тавьсан. Манай хамаатны эгч намайг хараад “Загвар өмсчихөөр хүү байна” гээд загвар өмсөгч Э.Энхболдтой танилцуулсан юм. Ингээд анх Загварын холбоонд орж байлаа. Тэндээ зургаан сар загвар өмсөж байгаад Монгол модель агентлагт орсон. Үүний дараа “Face of Mongolia” тэмцээнд оролцоод “Гранпри” шагнал хүртэж, БНСУ-д зохиогдсон “Asian New Face Model Festival Awards”-д оролцон “Asian Photogenic Top Model”-оор шалгарч байсан. Загварын ертөнцөд хөл тавьсандаа хэзээ ч харамсдаггүй.

-Багаасаа загвар өмсөгч болно гэж боддог байв уу?

-Тэгж бодож байгаагүй. Багадаа дуучин болно л гэж боддог байлаа. Байнга л дуулж явдаг хүүхэд байсан.

-Гэхдээ урлагаар биш, олон улсын харилцааны чиглэлээр сурч төгссөн юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгов?

–Урлагт хэчнээн дуртай ч, өөр мэргэжил эзэмших нь надад илүү өгөөжтэй санагдсан. Гэхдээ дуулах хоббигоо орхиогүй. Урлаг бол соёлын зөөлөн бодлого учраас бас давхар дипломатчийн ажлаа хийгээд явж байгаа гэж боддог.

-Та загвар өмсөөд яг ид олонд танигдаж эхлэх үедээ БНСУ-ыг зорьсон. Эндээ үргэлжлүүлэн загвар өмссөн бол одоогоос илүү өндөр карьертай байх байсан гэж боддог уу?

-БНСУ руу явсан нь миний нүдийг нээж өгсөн гэж боддог. Солонгос руу явж Азийн топ модель болсондоо олзуурхаж тэр улсын хэлийг сураад, тэнд артистаар танигдвал зүгээр юм байна гэж боддог байлаа. Тэгээд тэнд Ионсей их сургуульд хэлний бэлтгэлд сурсан. Өөр улсын амьдралын хэв маягийг сонирхоод явж байхад бусад орны хөгжил болон өөрийгөө яг ямар түвшинд байгааг мэдэрдэг юм билээ. Тэр ч утгаараа үзэл бодол, зорилго минь өөрчлөгдсөн.

-Тэнд байхдаа загвар өмсдөг байсан уу?

-Үгүй. Санал ирдэг байсан ч загвар өмсдөггүй байсан. Солонгос хэлээ түргэн сурахдаа илүү анхаарсан. Гэхдээ тэнд ч бас зүгээр суугаагүй. Монголд хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгсэл, гутал оруулж ирдэг байлаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.