www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардлаа

admin by admin
2021-09-07
in НИЙГЭМ
0
Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардлаа
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэхээр болжээ.

Хэрэв гурав хоногийн дотор хариу өгөхгүй бол тэд Сонгинохайрхан дүүргээс эхлэн иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага байна уу? гэсэн сэдвээр иргэдийн дунд санал асуулга явуулахаар болсныг түр хорооны төлөөлөл мэдэгдээ.

Тус хорооны гишүүн н.Хажидмаа, ‘Цар тахлын хүнд үед төр иргэдээ сард 255 мянган төгрөгөөр хэрхэн яаж амьдарч байгааг бодолцож үзмээр байна. Улсад 30 жил ажилласан иргэн 255 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Өндөр настнуудын тэтгэврийг нэмэх боломжтой” гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тэтгэврийн насны 190 мянга орчим ахмад сард хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 188 мянган төгрөг авдаг байна. Гэвч энэ мөнгөөр амьдрах аргагүй болж цар тахал, үнийн өсөлт дарамт болж байгааг Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: Montsame.mn

Post Views: 417
Previous Post

Ойрын хавьтал шинж тэмдэггүй бол шинжилгээ авахаа больжээ

Next Post

Цахимд түгээд буй зурагтай холбогдуулан НЭМГ-аас мэдээлэл хийлээ

Next Post
Цахимд түгээд буй зурагтай холбогдуулан НЭМГ-аас мэдээлэл хийлээ

Цахимд түгээд буй зурагтай холбогдуулан НЭМГ-аас мэдээлэл хийлээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.