• Latest
  • Trending
Барилгын материалын үнэ буурч эхэлжээ

Барилгын материалын үнэ буурч эхэлжээ

2021-09-07
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, January 17, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Барилгын материалын үнэ буурч эхэлжээ

by admin
2021-09-07
in ЭДИЙН ЗАСАГ
0
Барилгын материалын үнэ буурч эхэлжээ

Барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаан огцом өсөөд байсан билээ. Ялангуяа арматур болон төмөр хийцлэл, мод, хавтангууд, цемент, блок, тоосго зэрэг гол бараа материалууд өмнөх оныхтой харьцуулахад хоёр, гурав дахин өсөөд байсан. Товчхондоо 6:8 харьцаатай байшин барихад өмнө нь дунджаар 10 сая төгрөгийн материал ордог байсан бол 15-20 сая төгрөгөөр босч байна гэсэн иргэдийн бухимдал их байсан. Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтын ажилд үнийн хөөрөгдөл үүнээс ч илүү нөлөөлж байгаа юм. Тиймээс үнэ тогтворжихоор бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ гэж хойш тавих тохиолдол нийгмийн дунд бий. Тэгвэл нийлүүлэлт нэмэгдэж барилгын материалын үнэ буурч эхэлжээ. Тухайлбал, өмнө нь 12 мянган төгрөгийн үнэтэй байсан гипсин хавтан 24 мянган төгрөг хүрээд байсан бол одоо 20 мянган төгрөг болж буурчээ. Энэ мэтчилэн барилгын материалын үнэ буурч байгаа талаар худалдаа эрхлэгчид ч хэлж байна. Ингээд барилгын материалын худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдээс үнэ ханшийн талаар тодрууллаа.

“Ер нь материалын хомсдолгүй болсон учраас үнэ өдөр ирэх бүр буурч байна. Тээврийн зардал буурвал дахиад буурах ч хандлагатай байна”

YOU MAY ALSO LIKE

ШИНЖЭЭЧИД: Инфляц 7.6 хувь болж, эдийн засгийн өсөлт саарна

Дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг болж нэмэгдэх бол ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянган төгрөг болно

100 айл дээрх барилгын материалын худалдаа эрхлэгч Уянгаас бараа материалын үнэ ханшийн талаар тодрууллаа.

– Манай дэлгүүр ихэвчлэн хавтан, хуурай хольц худалдаалдаг. Мөн заслын болон жижиг материалууд бас бий. Панер 45-50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол сая 90 мянган төгрөг хүрсэн. Одоо буцаад үнэ нь буугаад 60 мянган төгрөг хавьцаа болж байна. Гипсин хавтан хамгийн хямд нь 10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гипсин хавтан хямд нь л 24 мянган төгрөг хүрсэн. Одоо мөн буугаад 20 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хятадаас орж ирдэг хамгийн хямд нь л шүү дээ.

Ер нь том оврын бараа материалын үнэ л бараг нэг, хоёр нугарсан. Хуурай хольцнууд буюу замаск зэргийн үнэ харьцангуй үнэ тогтвортой байсан. нэг хэсэг хор нь тасарсан болон тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор үнэ бага зэрэг нэмэгдсэн. Одоо цагаан замаск килограмм нь 9000 төгрөгөөр худалдааглагдаж байна. Өмнө нь 7000 төгрөгийн үнэтэй байсан. Ер нь материалын үнэ 5000-20000 төгрөгөөр бууж байна.

Жижиглэнгийн бараа материалын үнэ хэр тогтвортой байна вэ?

– Жижиглэнгийн бараа үнэ бараг нэмэгдээгүй. Тэлэгчтэй шрүп өмнө нь 12-13 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 15 мянган төгрөг болсон байна. Ер нь жижиглэнгийн бараа материал нэмэгдсэн ч ганц хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тэгэхээр тээврийн үнэ сайн буучихвал үнэ ханш дагаад буух бүрэн боломжтой харагдаад байгаа?

– Тэгэлгүй яахав. Уг нь бараа материалын үнэ өдөр ирэх тусам буух хандлагатай байна. Нэг хэсэг ачаа тээвэр гацсантай холбоотойгоор 7000 төгрөгийн үнэтэй барааг 10 мянган төгрөгөөр зарж байлаа гэж бодоход хажуугийн лангуунууд 8000 төгрөгөөр зараад эхэлбэл би дагаад л үнээ буулгана. Хэдий ховор байхад нь үнэтэй авсан ч одоо лангуу бүр дээр нөөц их болчихсон бол би бага ашиг хараад л бараагаа дуусгахыг бодно шүү дээ. Гэвч ачаа тээврийн үнэ дорвитой буухгүй байна.

Засгийн газраас хүмүүс очоод тээврийн зардлыг буулгалаа гээд хэвлэл мэдээллээр яриад байгаа. Яг бодит байдал дээр мэдэгдэхүйц буусан юм алга. Яахав 5000-10000 юанийн хооронд л тээврийн хөлс буурсан. Зөвхөн Эрээнээс Замын-Үүд орох тээврийн хөлс 90-100 мянган юань хүрсэн ш дээ. Одоогоор хамгийн их даацтай ачаа ачлаа гэхэд 70 мянга орчим юаниар ачиж байгаа. Засгийн газраас жолооч нартай гэрээ хийсэн л гэсэн. Гэхдээ нэг жолооч 20 сая төгрөгөөр ачаа ачихад ямар ч жолооч 10 саяаар ачихыг бодохгүй ш дээ. 20 саяар л ачаа ачина. Аль нэг компани л өөрийнхөө ачааг 10 сая төгрөгөөр л ачина уу гэхээс яг бодит байдал дээр бол 10 сая төгрөгөөр ачаа ачиж байгаа жолооч бол байхгүй.

Нэг хэсэг тээврийн үнэ 40-50 сая төгрөг хүрээд байсныг бодвол харьцангуй буужээ?

– Тэгсэн. Гэхдээ ачиж байгаа бараа материалынхаа төрлөөс хамаарч бас тээврийн үнэ өөр байна. Овор ихтэй, даац ихтэй автомашинуудын үнэ хэвээрээ байна. Яагаад гэхээр цөөхөн юм ачаад үнэтэй ачихаар мэдээж зардал өндөр болно. Үнэтэй хэрнээ овоо их юм ачдаг машины зардал харьцангуй бага туссах тал байна. Наймаа эрхэлж байгаа бид нар бол үнэтэй ч гэсэн их юм ачуулж байгаа юм чинь гээд л нүдээ аниад л ачуулж байна.

“Барааны нийлүүлэлт ихэссэн учраас үнээ бага багаар буулгаж байна”

– Гурвалжингийн гүүрний барилгын материалын төвд худалдаа эрхлэгч Д-аас тодрууллаа.

Гурвалжийн гүүр, 100 айл зэрэг ялангуяа томоохон бөөний төвүүдэд бараа материалын үнэ буурч байгаа юм байна. Таны худалдаалж буй бараа материалд үнэ буурч байгаа зүйл ажиглагдаж байна уу?

– Бага зэрэг буурч байна. Ялангуяа хавтангууд 10000-20000 төгрөгөөр буурсан. Шилэн хөвөн мөн бага зэрэг буурсан. Жижиглэнгийн материалууд 1000, 2000, 5000 төгрөгөөр буурч байна шүү.

Нийлүүлэлт сайжирсан уу?

– Тэгсэн. Сүүлийн саруудыг бодвол бараа материал хомсдолт орохгүй харин ч их болсон. Тиймээс хурдан эргэлдүүлж мөнгөө гаргаж авахын тулд бага багаар үнэ буурч байна.

“Арматурын үнэ 3.1 саяаас 2.8 сая төгрөг болж буурсан байна”

– Барилгын компанийн нярав А-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Барилгын материалын үнэ бууж байгаа нь мэдэгдэж байна уу?

– Одоо буух байлгүй. Гурвалжингийн гүүрийн барилгын материалын төвүүдээр төмөр хийц метр квадрат нь 200-300 мянган төгрөг буусан байна. Хар панер 60 мянган төгрөг гээд олдохгүй байсан. Одоо 50 мянган төгрөгтэй байна. Ер нь нийтдээ бууж байгаа юм биш үү.

Арматур хэд төгрөгөөр буурсан байна?

– Армутар төмөр өмнө нь метр куб нь 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол сая 3.1 сая төгрөг хүрээд байсан. Сүүлийн өдрүүдэд овоо бууж байна. Метр куб нь дунджаар 2.8 сая төгрөгийн үнэтэй байна. Зөвхөн арматур ч гэлтгүй дээврийн төмөр, төмөр хийцлэлийн үнэ бага багаар буурч байна.

Цемент, тоосго, блок зэрэг материал хэр буурч байна вэ?

– Хөнгөн блок 150 мянган төгрөгөөс 220 мянган төгрөг хүрсэн. Одоо дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Цемент харьцангуй гайгүй. Тоосго жаахан үнэтэй байна. Өмнө нь дундаж чанарын тоосго 450 төгрөг байсан бол одоо бөөндөө 1250 төгрөгөөс буухгүй л байна.

Модны нийлүүлэлт бага байна

Модны худалдаа эрхлэгч Ц-ээс тодрууллаа.

Барилгын материалын үнэ нэлээд буурч байна. Модны үнэ буурч байна уу?

– Одоохондоо нэг их айхтар үнэ буураагүй л байна. Банзнууд метр куб нь 300 мянган төгрөгийн үнэтэй байна.

Палк хэдэн төгрөгийн үнэтэй байна?

– Палк метр куб нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Өмнө нь үнэ хөөрөгдөөгүй байхаас бараг гурав дахин өсчихөөд байна уу?

– Өмнө нь 35 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо доод тал нь 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Яагаад олигтой буухгүй байна вэ. Ачаа тээвэр өмнөхөө бодвол харьцангуй саатал багатай орж байгаа шүү дээ?

– Хил гаалиар орж ирж байгаа нийлүүлэлт бага байна. Тээврийн зардал их байна зэрэг мэдээллийг өглөө.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам, Өдрийн сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.