Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хиийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Ренцэнбадам өчигдрийн байдлаар 860 км зам туулжээ.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 км-ийг туулж Хил хамгаалах байгууллагын жилийн 88 ойн баярын өдөр есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор төлөвлөсөн гэнэ.













