Ерөнхийлөгч шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг бүрдүүлдэг эрхээсээ татгалзлаа

‘ЕРӨНХИЙЛӨГЧ ШҮҮГЧИЙГ ТОМИЛГОО, ШЕЗ-ИЙГ БҮРДҮҮЛЭХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙНА’ ГЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүхийн хараат бус, бие даасан байдлын талаар мэдээлэл хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Шүүхийн шинэчилсэн хууль нэгдүгээр сард батлагдсан. Үүний дараагаар өмнөх Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандсан. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэнийг УИХ хүлээж аваагүй. Тиймээс одоо ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчийн томилгоо, ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх, Шүүгчдийн сахилгын зөвлөлийн гишүүдийг томилдог эрхээсээ татгалзаж байгаа юм.

Мөн Авлигатай тэмцэх газрын /АТГ/ даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр шүүгчийг УИХ , АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. Ерөнхийлөгч хүн биш хууль засагладаг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн шинэтгэлийн хууль батлагдсанаараа хэрэгжинэ. ҮХЦ-д Ерөнхийлөгч энэ хүсэлтээ хүргүүлнэ.

Монгол орлон тоглогч залуус Холливүүдэд тэcpэлт хийсээр байна

9-р сарын 3 нд нээлтээ хийсэн Монголын кино театруудаар Марвелын ээлжит бүтээл болох ‘Shang-Chi and the Legend of the Ten Rings’ Шангчигийн арван цагригны домог кино гарч эхлээд байна. Ази залууг гол дүрээ болгосон учир маш олон хүний сонирхлыг татаж, их ч хүлээлт үүсгээд байсан юм.

Тэгвэл марвелийн шүтэн бишрэгчид та бүхэн маань тус кинонд монгол орлон тоглогчид оролцон тоглосныг мэдсэн үү ?

.

Тус киноны зураг авалтын нэг жилийн хугацаанд “Mongol Stunt”-ийн 9 мэргэжлийн орлон тоглогч, нэг орчуулагч, координатар ажилласан гэнэ.

.

. .

Кинонд оролцож ажилласан бүх уран бүтээлчид баяр хүргэе!

Latest articles

Related articles

spot_img