Монголын үндэсний их сургуулийг МУИС-тай андуурах тохиолдол гарсаар байгаа гэх үндэслэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын Үндэсний их сургууль гэсэн нэрийг төрд буцааж авахаа мэдэгдсэн билээ.
Энэ асуудал нь цаашлаад Монголын Үндэсний их сургуулиас мэдээлэл хийж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйхыг шаардсан ба БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийг лу йвар хийдэг хэмээн мэдэгдсэн нь г.ү.т.г.э.ж, д.о.р.о.м.ж.и.л.с.о.н үйлдэл болсон.
Тиймээс МҮИС-иас бизнесийн нэр хүндээ хамгаалахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ Л.Энх-Амгалан сайдыг мэдээлэлдээ няцаалт хийж, уучлалт гуйхыг шаардсан. Харин нөгөө талаас Л.Энхамгалан МҮИС намайг шvvхэд өгч байгаа бол би ч бас шvvхэд өгч асуудлыг шийдүүлнэ. Би уучлалт гуйхгүй гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ийнхүү сургуулийн нэрийг солих асуудалд бас бус хүмүүс өөрсдийн санал бодлыг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан юм. Үүний нэгэн жишээ бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хэлэхдээ:
‘Энэ МУИС, МҮИС-ийн тэмцлийг ойлгохгүй юм. Сайд нь манлайлаад салбарынхаа нэг сургуультай тэмцээд бхын. Гадаадад болохоор University of Colorado (UC), Colorado University (CU) гэх мэт улсын, хувийнх нь зайгаа олоод л явдаг юм билээ. Сургах нь нэрнээсээ илүү чухал ажил баймаар юм’ хэмээжээ.













