Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн на.с бар.сан талаар ЭМЯ-наас мэдээлсэн.Тэгвэл kopoна.виpycийн xaлдвap.aap Эх нялхаст эмчлүүлж байсан дөрвөн настай хүүхэд өнгөрөгч шөнө на.с баржээ. Гэхдээ уг на.с ба.ра.лтыг К.о.в.и.д-1.9-ийн бус шалтгаант на.с баралтад бүртгэсэн байна.
Монгол Улс 12-15 болон 16-17 насны хүүхдүүдийг Pfizer вакцинд хамруулж буй. Эрүүл мэндийн байгууллагаас 12-15 насны 205,815, 16-17 насны 84,253 хүүхдийг вакцинд хамруулах төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа.

Эх сурвалж: zarig.mn
Мэргэжлийн тулааны ертөнцөд ‘МОНГОЛ ХАБИБ’ мэндэлснийг онцолжээ

Монголын тулаанч Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Гантөмөрийн Баяндүүрэнийн тоглолт яг л Хабибыг санагдууллаа. АНУ-ын Сан Франциско хотын “Kezar Pavilion” ордонд энэ сарын 28-ны өдөр зохион байгуулсан Монголын Гантөмөрийн Баяндүүрэн- АНУ-ын Альберто Мендезо нарын тулааныг телевизээр шууд дамжуулах үеэр тайлбарлагч олонтаа ингэж харьцууллаа.

Оросын байлдааны самбо, Японы жиү жицу бөхийн урлагийг өндөр түвшинд эзэмшсэн Г.Баяндүүрэн анхны тулааныхаа хоёрдугаар раундад АНУ-ын тулаанч Альберто Мендезийг боох мэхээр ялж, анхныхаа дуулианыг тарилаа. Монгол улсын байлдааны самбо бөхийн гурван удаагийн аварга, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, цөс ихт буриад түмний бахархал Garuda MmA, Zorky’s MMA клубийн тулаанч Г.Баяндүүрэнгийн энэхүү ялалтын дараачаас түүнийг маш ирээдүйтэй тулаанч буюу Монгол Хабиб төрлөө хэмээн спортын сайтууд онцлон бичиж эхэлсэн байна.

.
.
.
.
.
.
.














