Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Х /17 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /20 настай, эмэгтэй/ нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.













