Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тушаал гаргаж, тус аймгийн Нөөцийн газрын даргаар ажиллаж байсан н.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, Г.Батдэлгэрийг томилжээ. Г.Батдэлгэр нь Б.Ариун-Эрдэнийн дотны найзаас гадна эзэмшсэн боловсролгүй, ж.и.г.ш.ү.ү.р.т х.э.р.г.ээр я.л эдэлж байсан этгээд аж.
Тодруулбал, Гүржавын Батдэлгэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113.3 буюу “Хүн ху далдаалах”, 124.2 буюу “Би еэ ү нэлэ хэд бусдыг татан оролцуулах, би еэ үн элэхийг зохион байгуулах” г эмт хэр гийг үйлдсэн нь шүүхээр тогтоогдон 5.6 жилийн х.о.р.и.х я.л.а.а.р шийтгүүлсэн этгээд байна. Тэрбээр 2007 оноос уг г эмт хэ ргийг үйлдэж эхэлсэн бөгөөд бүр тодруулбал:
-2007 оны 11-р сард иргэн Б-г “Малайз улсад оймсны үйлдвэрт ажилд зуучилна” хэмээн хуурч мэхэлж, хил давуулан Малайз улсад биеийг нь үнэлүүлэхээр бусдад худалдсан
-2007 оны 11-р сард иргэн Ч, А нарыг “Хонгконк улсад ажилд зуучилж өгнө” хэмээн хууран мэхэлж, хил давуулаад тус улсад би еийг нь ү нэлүүлэх зорилгоор бусдад худалдсан
-2007 оны 9-р сард Г.Ганзориг гэгчтэй бүлэглэн иргэн В, М нарыг “Сингапурт сургуульд зуучилна” хэмээн ху уран мэ хэлж, хил давуулаад Макаод биеийг нь үнэлүүлэх зорилгоор В-г бусдад худалдсан, М-ийг байнга би еийг нь үнэ лүүлсэн
-2008 оны 2-р сард иргэн Н, Э нарыг “Макаод өндөр цалинтай зөөгчийн ажилд зуучилна” хэмээн ху уран мэ хэлж, хил давуулаад, худалдахыг завдсан, М-г би еийг нь тогтмол үн элүүлсэн
-2007 оны 12-р сард Г.Чинзоригтой бүлэглэн Ч, С нарыг “Макао улсад өндөр цалинтай худалдагчийн ажилд зуучилна” хэмээн хуурч, хил давуулаад би еийг нь ү нэлүүлэх зорилгоор бусдад худалдсан
-2007 оны 11-р сард Г.Ганзориг, Б.Бүрнээбаатар, Г.Сэлэнгэ нартай бүлэглэн П, Б нарыг Малайз улсад гаргаж, биеийг нь тогтмол, урт хугацаанд үнэлүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээр нотлогджээ. Ингээд 5.6 жил х.о.р.и.х я.л.а.а.р шийтгэжээ.
Өөрөөр хэлбэл, Г.Батдэлгэр гэгч нь 13 эмэгтэйг гадаад улсад гаргаж, би.еийг нь үнэ.лүүлэх зорилгоор бусдад худ алдсан нь шүүхээр тогтоогдон, ш.о.р.о.н.д сууж байсан этгээд байгаа юм. Ийм л цол гуншинтай “найз”-ыгаа Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аймгийнхаа Нөөцийн газрын даргаар томилж, төрийн албыг дорд үзэн, уландаа гишгэлэв.
Төрийн алба дунд шатанд ингэж үнэгүйдэж, “хүн худалдаж мөнгө олдог” этгээд төрийн байгууллагыг толгойлж байгаа бол дээд шатанд ч өм хийрч, ил жирсэнг уншигч та нараар юунд хэлүүлэх вэ.
Тухайлбал, мөн л Булган аймгаас хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар өөрийнхөө хамаарал бүхий байгууллагуудад ажилладаг охид эмэгтэйчүүдэд ажлын байрны д.а.р.а.м.т үзүүлдэг, өөрийнхөө хүүхдийн асрагчаар ажилладаг эмэгтэйг х.ү.ч.и.н.д.с.э.н хэрэгт холбогдон, өдгөө ч хуулийн байгууллагаас уяатай л яваа.
Дээдэх нь суудлаа олохгүй бол доодчуул нь гүйдлээ олдоггүйн бодит жишээг ийнхүү анхдагчдын өлгий Булганы нутгийн “эрхэм”-үүд яруу тодоор харуулж байна. Хайран чиг эгэл жирийн ард түмний, нутаг усны нэр хүнд…


ЭХ СУРВАЛЖ: tsahiur.mn













