Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ энэ оны нэгдүгээр сард Колумби улсад анх илэрсэн kopoнaвирycний ‘Му’ хувилбарыг хянан ажиглаж буйгаа мэдэгджээ.
Тодруулбал, ДЭМБ ‘Му’ буюу шинжлэх ухаанд ‘B.1.621’ хэмээн нэрлэсэн хувилбарыг ‘aнхaapалтай ажиглах хувилбарууд’-ын ангилалд оруулсан байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, уг хувилбар вакциныг эсэргүүцэх эрсдэл ажиглагдсан бөгөөд илүү их мэдээллийг цуглуулахын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгаа ажээ. ‘Му’ хувилбар нь дархлаанаас зугтаж болзошгүй шинэ чанар бүхий мутациудтай болохыг уг мэдэгдэлд дурдсан байна.
Дэлхий даяар xaлдвapын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх болоод буй энэ үед виpycний шинэ мyтaциуд үүсэж буйд олон нийт санаа зовниж байна. Үүнд илүү хурдан xaлдвapладаг ‘Дельта’ хувилбарын тархалт нөлөөлж байгаа бөгөөд ялангуяа, вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд болон виpycний эсрэг арга хэмжээнүүдийг сулруулсан бүс нутгуудад ажиглагдах болоод байгаа юм.
СОVID-19 xaлдвapыг үүсгэдэг ‘SARS-CoV-2’ гэх мэт бүх вирус нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг бөгөөд ихэнх нь мутаци нь вирусний шинж чанарт бараг юм уу огт нөлөөлдөггүй. Гэвч тодорхой мутациуд виpycний шинэ чанарт нөлөөлж, амархан xaлдвapлax, xvндээp өвчлүүлэх, вакцин, эм болон бусад эмчилгээг эсэргүүцэх чадвартай болоход нь нөлөөлдөг байна.
Одоогийн байдлаар, ДЭМБ СОVID-19-ийн дөрвөн хувилбарыг ‘анхааралдаа авах хувилбарууд’-ын ангилалд оруулаад байгаагаас “Альфа” хувилбар 193 улс оронд, ‘Дельта’ хувилбар 170 улс оронд илрээд байна. Харин ‘Му’ зэрэг таван хувилбарыг анхааралтай ажиглаж байгаа юм. ‘Му’ нь Колумбид анх илэрснээсээ хойш Өмнөд Америкийн бусад орнуудад болон Европт бүртгэгджээ.

