• Latest
  • Trending
Төрийн банкныхан шоронд орлоо, Б.Чойжилсүрэнд хууль үйлчилдэггүй ээ!

Төрийн банкныхан шоронд орлоо, Б.Чойжилсүрэнд хууль үйлчилдэггүй ээ!

2020-03-15
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Tuesday, November 25, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Төрийн банкныхан шоронд орлоо, Б.Чойжилсүрэнд хууль үйлчилдэггүй ээ!

by admin
2020-03-15
in УИХ, ХУУЛЬ
0
Төрийн банкныхан шоронд орлоо, Б.Чойжилсүрэнд хууль үйлчилдэггүй ээ!

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг биелүүлсэн Төрийн банкны удирдлагууд шоронд орсон. Харин сайдад нь хууль үйлчилдэггүй ээ!!!. Яасан ханаж цаддаггүй шунал вэ? Энэ үгийг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаягласан.

Хувьдаа 36 компанитай Б.Чойжилсүрэн

YOU MAY ALSO LIKE

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

АНХААР! Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амийг нь хохироожээ

1. Засгийн газрын гишүүний эрх мэдлээр далайлган Говийн сүүлчийн баянбүрд Тост, Тосонбумбыг ухаж сүйтгэсэн,
2. Сангийн сайд байхдаа хувийн компанидаа 18 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан,
3. УИХ-ын гишүүний эрх мэдлээр далайлган “Нарны хороолол”-д хувийн компанийнхаа барьсан сургууль, цэцэрлэгийг төсөвт өндөр үнээр “шахсан”,
4. Ах дүүсээрээ нийлж, цайр,нүүрсний томоохон ордуудыг ухдаг…

Энэ удаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг гүйцэтгэсэн Төрийн банкны удирдлагууд “шоронд орсон түүх”-ийг дэлгэж байна.

…2017.06.23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгож, мөнгө нь сонгуульд зарцуулагдсан гэх хэрэг юм. “Шинжиан Шинфа ” компани Дашинчилэн-Өлзийт- Мөрөн чиглэлийн 120 км зам барих төсөлд 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Төрийн банкнаас нэг компанид олгох зээлийн дээд хэмжээ 5 тэрбумаас хэтрэхгүй байх журмыг 2016 оны 11 сард Сангийн сайд Б.Чойжилсүрэн гаргасан байлаа. Гэвч тэрээр өөрийн гаргасан энэ журмаа зөрчиж, уг хязгаарлалтад хамааруулахгүйгээр “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн албан бичгийг Төрийн банкинд илгээжээ. Сайдын албан бичгээр өгсөн энэ үүрэг даалгаврыг биелүүлсэн

1. Төрийн банкны захирал Д.Баярсайхан 2 жил
2. Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 3 жил
3. Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Тогтохбаатар 1,6 жил
4. “Шинжиан шинфа” компанийн захирал Сун Гунчен 2 жил
5. “Шинжиан Шинфа“ компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалаг 1,6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, өнөөдөр ялаа эдэлж байна.

Тэднийг “Нэг компанид олгох зээлийн дээд хязгаар 5 тэрбум төгрөг байна” гэснийг зөрчиж, “Шинжиан Шинфа”-д 20 тэрбум төгрөг олгон, хууль зөрчсөн гэж буруутгажээ.

Гэтэл 20 тэрбумыг олго гэж үүрэгдсэн хүн нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Сайдын тушаалыг гүйцэтгэсэн хүмүүс нь буруудаж буй бол сайдын тушаал бас хууль зөрчсөн байж таарна. Хууль зөрчсөн сайд нь буруудаагүй байхад өгсөн үүргийг нь ёсчлон биелүүлсэн гүйцэтгэгчид нь буруудсан нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан явдал биш гэж үү!!!

Шүүх хурлын үеэр яллагдагчдын өгсөн МЭДҮҮЛЭГ-т энэ тухай тодорхой дурджээ.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Банкны тухай хуулиар Сангийн сайд манай Төрийн банкны абсолют ганц эрхтэй хүн. Сангийн сайдаас энэ зээлийг олгож болох уу гэж асуухад албан бичгээр зөвшөөрсөн. Мөн Төрийн банкны ТУЗ-ын дарга Б.Нямаа нь “Шинжиан Шинфа” компани нийт төсвөөс 88 тэрбумын авлагатай гэсэн баталгааг өгч, энэ баталгааг барьцаанд авч болно гэж хэлсэн учраас зээл олгосон” гэж мэдүүлжээ.

Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар “Зээл 5 тэрбум төгрөгөөс хэтэрсэн асуудлаа яах юм бэ гэж асуухад Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс 5 тэрбумаас дээш зээл олгож болно гэсэн бичиг ирснийг үндэслэж зээл олгосон” гэж мэдүүлжээ. Төрийн банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Тогтохбаатар “Сүүлд нь төсөвтөө суулгаж төсөв хувиарлах нь Сангийн яам өөрөө байсан. Бид 5 тэрбум төгрөгөөс дээш зээл олгохдоо зөвшөөрөл авна гэж эрсдлийн шинжээчийн дүгнэлтэд байгаа. Зөвшөөрсөн Сангийн сайдын бичиг байгаа” гэж мэдүүлжээ

Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн “Энэ зээлийг олгох үед Сангийн яам Төрийн банкны цорын ганц хувьцаа эзэмшигч нь байсан. Сангийн сайд нэг компанид 20 тэрбум төгрөг олгохыг зөвшөөрөх бичиг өгөх эрхтэй хүн мөн үү гэвэл тийм. Компаний тухай хуульд тухайн компаний цорын ганц хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэр нь хурлын шийдвэрээр хүчин төгөлдөр баримт бичиг мөн гэж бичсэн байдаг.Банкны захирлууд тэр зээлийг сонгуульд зарцуулахыг мэдэж байсан бол мэдээж бид зээл гаргахгүй байсан” гэж мэдүүлжээ

“Шинжиан Шинфа” компанийн захирал Сун Гуанчен “2017.06.23-ны өдөр Сангийн яамнаас “Шинжиан Шинфа” компанид 3886 дугаартай батлан даах тухай албан бичиг өгсөн. Би уг албан бичгийг тэр өдөр нь Төрийн банкинд өгсний дагуу зээл гарсан” гэж мэдүүлжээ.

Харин Мөрдөн байцаалтын явцад Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “Уг зээлийг олгохдоо 5 тэрбум гэсэн зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд заасны дагуу судлан үзэхийг зөвшөөрсөн“ гэдгээ хэлжээ.

Төрийн сайд тэр дундаа Сангийн сайдын оролцож Хятадын компанид олгосон энэ зээл 2017.06.23-нд ганцхан өдрийн дотор бүтэж, бүр эхний санхүүжилтээ тэр өдөрт нь багтаан бэлнээр авсан байдаг.

Ганцхан өдрийн дотор

  • Төрийн банкны Сангийн яамнаас чиглэл хүссэн албан бичиг
  • Сангийн яамны хариу
  • Зээлийн Ерөнхий хорооны шийдвэр
  • Зээлийн гэрээ
  • Барьцааны гэрээ…. бүгдийг гаргажээ.

Ажлын цаг дууссны дараа эхний 12 тэрбум 290 сая төгрөгийг шууд доллар болгуулж авсан. Төрийн банкны долларын нөөц хүрэлцэхгүй байсан учраас Монголбанкнаас зузаатгал хийж, уг мөнгийг олгожээ.

Ингээд “Шинжиан Шинфа” компани

2017.06.23-ны өдөр 12 тэрбум 290 сая төгрөг
2017.06.28-ны өдөр 5 тэрбум төгрөг
2017.07.6-ны өдөр 2 тэрбум долоон зуун сая төгрөг гэх мэтээр 3 хувааж ,нийт 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гаргуулан авчээ Тус компани энэ зээлийг төсвөөс гарах орлогыг барьцаалж, 25,2%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан ч өнөөдөр зээл эргэн төлөгдсөнгүй. Хагас жилийн хугацаатай зээлийн хугацаа хэтрээд 2 жил болж байна. Хүү нь бодогдсоор 2019 оны байдлаар 33,4 тэрбумын зээлийн өр төлбөр болж нэмэгджээ.Энэ бол татвар төлөгч та бидний талх худалдан авах тоолондоо төлдөг татварын мөнгө. Эрх мэдэлтнүүдийн сонгуульд зарцуулах ганцхан өдрийн өртөг нь ийм үнэтэй. Хууль бус шийдвэр гаргасан сайд нь УИХ-д заларч, тэдний тушаалыг биелүүлсэн гүйцэтгэгчид нь шоронд заларч буй нь шударга уу!!
Ханаж цаддаггүй шуналтнуудын золиосыг бид хэдэн үеэрээ эдэлж туулах вэ? Ийм хүмүүсээр төрөө удирдуулснаар магадгүй маргаашийн золиос нь та би ч болоход ойрхон байна.

Б.Чойжилсүрэнгийн өөрийн гаргасан журмаа зөрчиж зээл гаргахыг Төрийн банкны удирдлагуудад зөвшөөрсөн баримтыг хавсаргалаа.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.