Aгaap дутагдсанаас болон машин дотор уйл.ж байсан хүүхдийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, “Check media”-ийн зураглаач, эвлүүлэгч Ч.Батсаруул, Цагдаагийн дэд ахлагч П.Гантогтох нар аварсан тухай бид мэдээлсэн.
Тодруулбал, өчигдөр /2021.08.31/ 16:00 цагийн үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урд зогсоолд байсан автомашинд бага насны хүүхэд ган.цаар түгжиг.дэн, ээр.ч уйл.ж байсан аж. Улмаар дээр дурдсан иргэд автомашины хаалгыг онгойлгохын тулд нарны хаалтыг эвдэж, охиныг авар.сан байдаг.
Тэгвэл өчигдрийн эл үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.7.54-ыг зөрчсөн явдал бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж буй аж.
Хуулинд тусгаснаар: “Эцэг, эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан арав хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж.













