• Latest
  • Trending
ХӨCVT-ийн cyвилaгч H.Лxaгвaцэнд: 28 хоноод ирэхэд хүүхэд маань маш их санасан мөртлөө над руу харахгүй, аав руугаа дайраад, гомдсон байсан

ХӨCVT-ийн cyвилaгч H.Лxaгвaцэнд: 28 хоноод ирэхэд хүүхэд маань маш их санасан мөртлөө над руу харахгүй, аав руугаа дайраад, гомдсон байсан

2021-08-31
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Monday, November 17, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ХӨCVT-ийн cyвилaгч H.Лxaгвaцэнд: 28 хоноод ирэхэд хүүхэд маань маш их санасан мөртлөө над руу харахгүй, аав руугаа дайраад, гомдсон байсан

by admin
2021-08-31
in ЭРҮҮЛ МЭНД, ЯРИЛЦЛАГА
0
ХӨCVT-ийн cyвилaгч H.Лxaгвaцэнд: 28 хоноод ирэхэд хүүхэд маань маш их санасан мөртлөө над руу харахгүй, аав руугаа дайраад, гомдсон байсан

ХӨCVT-ийн Эpчимт эмчилгээний cyвилaгч H.Лxaгвaцэндтэй ярилцлаа.

-Хvмvvc cyвилaгч гэxээcээ илvvтэй эмч бoлнo гэж бoддoг, мөpөөддөг юм шиг бaйгaa. Cyвилaгч мэргэжлийг coнгocoн тvvхийг coнирxвoл?

YOU MAY ALSO LIKE

“Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

Монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс суулгах мэс заслыг амжилттай хийжээ

-Бypxaн xaмгийн xaйpтaй биш xaмгийн xaлaмжтай xvvxдээ cyвилaгч болгодог. Mиний ээж бaгa эмч. Ээжийн мaaнь хүсэл нaдaд өөPийнхөө мэргэжлийг өвлүүлэх бaйcaн. Tиймээc би бaгaacaa л ээжийнxээ мэргэжлийг өвлөж, эмнэлэгт ажиллана гэж бодож, төсөөлж явсан болохоор сувилагчаар суралцаж, одоо ажиллаж байна.

-Сувилагч болоод, эмнэлэгт очиж ажиллахад ямар санагдаж байсан бэ. Хэцүү юм байна даа ч гэдэг юм уу гэж бодож байсан уу?

-Хэцүү гэж бодож байгаагүй. Маш хариуцлагатай мэргэжил. Бидний үг үйлдэл, алхам бүрээс өвчтөний сэтгэл зүй болон эмчилгээ нөлөөлж байдаг. Тиймээс алхам бүртээ хариуцлагатай ажиллах ёстой. Сувилагч гэхээр ганцхан тариа хийдэг хүн гэж л ойлгоод байдаг. Энэ маш буруу. Эмч эмчилгээ бичлээ, бид тэр дагуу бүх эмчилгээг хийнэ. Данц ганц эмчилгээ хийхгүй, өвчтөнөө асарна, сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ гэх мэт сувилахуйн олон тусламж үйлчилгээг үзүүлдэг.

-Дэлхийн хамгийн хэрэгтэй 100 мэргэжлийн жагсаалт гаргахад, сувилагчийг хоёрдугаарт бичсэн байдаг юм билээ. Энэ утгаараа сувилагч ямар их үнэ хүндтэй хүн бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Гэтэл манайд сувилагчийн үнэлэмж, үнэлэлт бага байна уу даа. Та энэ талаар юу боддог вэ?

-Хүмүүс эмч, эмч л гэж ярьдаг. Гэтэл эмчилгээ, үйлчилгээг гардаж хийдэг хүн нь сувилагч. Үнэлэмж ард иргэдийн дунд яагаад муу байдаг гэхээр ажлын ачаалалтай холбоотой гэж боддог. Гэхдээ жил ирэх тусам сувилагчийн ажлыг хүмүүс мэдрээд, үнэлэмж нь арай дээрдэж байгаа гэж бодож байна.

-Эмнэлгийн салбарынхны цалин хөлс их муу юм шиг санагддаг. Угтаа хамгийн өндөр цалин авч байх ёстой хүмүүс. Магадгүй шүүгч нараас ч илүү цалинтай байх ёстой гэж бодогддог юм?

-Дэлхийн жишиг гэж байна. Нэг сувилагчид 5-8 өвчтөн ногддог. Гэтэл манай улсад нэг сувилагчид 20-60 хүртэлх өвчтөн ногдох жишээтэй. Ажлынхаа ачаалалтай харьцуулалбал, цалин бага. Гэхдээ цаашид илүү нэмэгдэж, сайжрах байх гэж бодож байна.

-Хувийн эмнэлэгт ажиллаж байсан гэсэн. Цалин үнэлэмж нь арай илүү биш үү. Яагаад улсын эмнэлэгт ажиллаж эхэлсэн юм бэ?

-Цалингийн хувьд хувийн эмнэлэг арай илүү л дээ. Харин улсын эмнэлэгт сурч боловсрох, хөгжих боломж нь хамаагүй илүү байдаг. Хувийн эмнэлэгт хийх ажлаа л хийнэ, өөр зүйлд цаг зав зарцуулах боломж муутай. ХӨСҮТ бол Монгол Улсад байгаа халдвар өвчин судлалаараа тэргүүлдэг ганц төв. Бүх халдварт өвчтэй хүмүүсийг ХӨСҮТ хүлээж авч, оношлож, эмчилдэг. Тэр бүх хүмүүст үйлчилж, ажиллана гэдэг илүү туршлагатай, чадвартай болно гэсэн үг.

-Сувилагчдын баяр маргааш болно. Сувилагч нар баярынхаа өдрөөр баярлаж чаддаг юм болов уу. Зав чөлөө гардаг уу?

-Дэлхий нийтээрээ тавдугаар сарын 12-ны өдрийг сувилагчдын баяр болгон тэмдэглэдэг ч хэрвээ ээлжтэй байвал баяр тэмдэглэх боломжгүй. Цар тахалтай энэ үед бид бүгд ажил үүргээ гүйцэтгээд л явна. Түүнээс биш тэр өдөр бүх сувилагчид амраад, баярлаад байна гэж байхгүй. Сувилагчид байхгүй бол юу болох билээ, төсөөлөгдөхгүй шүү дээ. Тиймээс зориудаар зав гаргаад, баяр тэмдэглэнэ гэж байхгүй.

-Баярын өдрөөр нь сувилагчдад илүү өсөж дэвжих боломж олгох, сургалт зохион байгуулах, эрхийг нь хамгаалах чиглэлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг бол зүгээр юм шиг санагддаг?

-Баярын өдрөөр нь сувилагчдын өмнө тулгамдаж байгаа асуудал юу байна. Цаашид юу юу шаардлагатай байна гэх мэтээр дуу хоолойг нь сонсох. Сувилагчид ч гэсэн асуудлаа ярьж, шийдэх зүйлээ хэлэлцэж байгаасай. Баярлахаасаа илүү асуудлаа ярьж байвал илүү хүртээмжтэй юм болов уу гэж боддог.

-Нийт сувилагчдын дунд хамгийн их тулгамдаж байгаа асуудал нь юу вэ?

-Ажлын ачааллыг л жаахан багасгамаар байна. Нэг сувилагчид ногдох өвчтөний тоо бага байвал ачаалал буурна. Дэлхийн жишигт хүргэхээ байг гэхэд одоо байгаагаас арай багасгавал эмчилгээ үйлчилгээний хүртээмж сайжирч, чанартай болно.

-Сувилагчаар суралцаж байгаа хүний тоо цөөн байна уу. Эсвэл эмнэлгүүд сувилагчдынхаа орон тоог нэмэхгүй байгаа юм уу. Манайх чинь харьцангуй цөөн хүн амтай улс биз дээ?

-Сувилагч маш их дутагдалтай байгаа. Ээлжинд гараад, 17 цаг ажиллаад хоноход нэг сувилагчид 40-50 өвчтөн ногддог. Маш их ачаалалтай. Ээлжинд гарахад тэр хүн унтах, хоол цайгаа ууж, идэх ч зав байдаггүй. Тиймээс сувилагчдыг чанартай бэлтгэж, тоог нь ихэсгэвэл зүгээр гэж боддог. Уг нь сувилагч хамгийн их эрэлттэй мэргэжил. Хаана ч очсон авдаг. Гол нь цалин багатай учраас сувилагчаар төгссөн залуучууд мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй байгаатай л холбоотой байх.

Хэд хоног эмчлэх нь чухал биш өвчтөн эдгээд гарах нь л хамгийн том баяр

-Саяхан ‘Алтан гарт сувилагч’ шагнал хүртсэн гэсэн. Энэ ямар утга учиртай шагнал вэ?

-Монголын Сувилагчдын нийгэмлэгээс тодорхойлж өгдөг ‘Алтан гарт сувилагч’ гэдэг хүндэт тэмдэг байдаг юм. Тэр тэмдгээр шагнууллаа. Коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаад байгаа энэ үед голомтод орж ажилласан гэдэг утгаараа манай байгууллагаас тодорхойлж өгсөн шагнал гэж бодож байгаа. Өнөөдийг хүртэл 10 сувилагч голомтод орж ажилласан. Голомтод орох багт нэг сувилагч, эмч, ариутгагч зэрэг хүмүүс багтаж ажилладаг. Одоо 3-4 баг бэлтгэгдээд, голомтод орж ажиллахад бэлэн байгаа.

-Та халдвар авсан хүмүүсийн хэвтэж эмчлүүлж байгаа тасагт буюу голомтод орж ажилласан юм байна. Хэд хоног ажилласан бэ?

-14 хоног тусгаарлагдаж, голомтод орж ажиллана. Гарч ирээд дахиад 14 хоног тусгаарлагдаж, эмнэлэгтээ хяналтад байна. Нийтдээ 28 хоног гэртээ харихгүйгээр эмнэлэгтээ байна гэсэн үг. Хэцүү зүйл мэдээж их. Бид чинь тангараг өргөж ажилладаг хүмүүс. Ийм л үед бэлэн байх ёстой. Ажлаа хийх нь бидний үүрэг учраас ар гэрийн амьдралаа зохицуулаад л явна.

-ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, ажилчид ямархуу чадвартай вэ гэдгээ дэлхий нийтэд харуулж байх шиг байна. Франц хүнээс анх вирусийн халдвар илэрсэн, эдгээд буцлаа. Олон ч хүн эдгэж байна. Дотор ажиллахад нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Дотор ороод ажиллахад маш их хариуцлагатай байх хэрэгтэй. Алхам тутамдаа л өндөр хариуцлагатай байхгүй бол болохгүй. Нэг л хүн хувцсаа буруу өмсөж, тайлснаас болж халдвар авах маш өндөр эрсдэлтэй. Жишээлбэл, би халдвар авчихвал манай багийнхан авна. Тийм учраас бид багаараа маш сайн хамтарч ажиллах ёстой. Зөвхөн эмч, сувилагч, асрагч, ариутгагчийн ажил биш. Багаараа л гар нийлж ажиллаж байж эмчилгээ үйлчилгээ цаашаа явна. Дотор ажиллахад бүх орчин нөхцөл вирустэй, халдвартай байгаа шүү дээ. Тиймээс хувцас хунараа өмсөхдөө ч халдвар хамгааллын дэглэмийг сахиад л ажиллана. Тэгж ажиллаад л гарч ирсэн.

-Хүн л юм чинь яана даа гэх айдас байсан уу. 14 хоног ажиллахад хэр хэцүү байв. Сэтгэл санаа ямархуу байв даа?

-Манайхан байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Хэн ч голомт руу орж ажиллах магадлалтай. Би ч гэсэн яваандаа орох байхдаа гэсэн бодолтой байсан учраас сэтгэл санаагаа эртнээс бэлтгэж байсан. Тийм учраас гайгүй байсан гэхэд болно. Ороод ажиллаад л гарч ирсэн.

-Коронавирусийн халдвар авсан хүмүүс эдгээд гарахад сувилагч хүнд ямар сэтгэгдэл төрдөг юм бол?

-Өвчтөн эдгээд гарна гэдэг сувилагч хүнд хамгийн том баяр. Өвчтэй хүн ирлээ, хэд хоног эмчилгээ, үйлчилгээ авах нь сонин биш. Гол нь эдгэрээд гарч байна гэдэг л хамгийн том баяр. Өвчтөнөө эдгээгээд гаргахдаа манай багийнхан маш их баяртай байж, нулимс хүртэл унагана шүү дээ.

-Дахиад голомт руу орж ажиллах ээлж болж байгаа юу. Эсвэл дахиж орохгүй юу?

-ХӨСҮТ-д 200 гаруй сувилагч ажилладаг. Үүнээс өнөөдрийг хүртэл 10 сувилагч л голомтод орж ажилласан. Дараа дараагийн багууд бэлтгэгдээд, ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан захирлын тушаалаар багууд бэлтгэлээ хангадаг. Одоохондоо миний ээлж болоогүй л дээ. Энэ хэвээрээ нөхцөл байдал гайгүй байвал дахиж орохгүй байх.

-Онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмж байх шиг байна. Тус нэмэр болж л байгаа байх. Гэхдээ л илүү их нэмэгдүүлэх шаардлагатай. Амьдрал ахуй, нийгмийн асуудлаа шийдэх гээд асуудал их л байгаа шүү дээ?

-Цалин нэмэгдвэл хэрэгтэй, ахуй амьдрал арай дээшилнэ шүү дээ. Одоо зээлгүй хүн гэж Монголд алга. Залуу, хөгшин гэлтгүй бүх л хүн цалин, тэтгэврийн зээлтэй байна. Цалин маань хангалттай хүрэлцдэггүй. Гэхдээ авсан цалингаа хүргээд сурчихсан гэх юм уу даа. Ер нь цалинг нэмээсэй л гэж боддог.

-Ажлаасаа авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ. Хэзээ хамгийн гоё мэдрэмжийг авдаг вэ?

-Манай эрчимт эмчилгээний тасагт бүхий л халдвар өвчин нь хүндэрсэн өвчтөн хэвтэж эмчлүүлдэг. Эрчимт эмчилгээний тасаг гэдэг утгаараа хүнд өвчтөн ирнэ шүү дээ. Өвчтөний зовиур шаналгаа өдөр тусам багасаад, эдгэрэх хамгийн сайхан мэдрэмж.

-Эсрэгээрээ хэцүү зүйл мэдээж байгаа. Өвчтөн эмчилгээ авахгүй байх, ямар нэгэн зүйл тохиолдоход эмч, сувилагчид өөрсдийгөө буруутгадаг юм шиг санагддаг. Тийм зүйлтэй олон тулгарч байсан байх?

-Хамгийн хэцүү нь өвчтөн эдгэрэхгүй, хүндрэх, таалал төгсөх үе л байдаг. Монголчууд эрүүл мэндийн боловсрол муутайгаас болж өвчнөө эрт илрүүлдэггүй. Хожуу шатанд оруулчихсан, хүндрүүлчихээд ирдэг. Хэчнээн эмчилгээ хийж байгаа ч үр дүнгүй болдог. Өвчин нь эдгэхгүй гарах ч үе бий. Тэр үед л маш хэцүү байдаг даа.

-Эмнэлгийн байгууллагын нэр хүнд унаад л байна. Мэдээж сайн эмч, сайхан харилцаатай сувилагчид, ажилчид байдаг. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг зарим нэг муу, муухай ааш гаргадаг хүмүүс ч байдаг юм билээ. Түүнээс нь болоод эмнэлгийн байгууллагын нэр хүнд унасан. Энэ талаар та юу бодож явдаг вэ?

-Эмнэлгийн байгууллагын нэр хүнд унаж байгаа нь харилцаа хандлагаас болоод байна уу даа гэж хувьдаа боддог. Эмч, эмнэлгийн ажилтан гэдэг ёс зүй, харилцаа хандлага маш өндөр байх ёстой. Сувилагч гэхэд дөрөв, эмч зургаан жил суралцаж, харилцаа хандлагаа бэлтгэж гарч ирдэг шүү дээ. Ажлын байгууллагад очихоор хүн бүр л өөр өөр байдаг. Янз бүрийн л харилцаатай. Гэхдээ л харилцаа, хандлага муутай зарим нэгнээс болоод эмнэлгийн байгууллагын нэр хүнд унадаг гэж боддог.

-Өвчтэй, зовлонтой хүмүүс тэвдсэн, яарсан, сандарсан, бухимдсан л байж таарна. Тийм хүмүүсийн өөдөөс инээсэн, зөвлөсөн, найрсаг, тайвшруулсан харилцаа байвал эмчилгээний 50 хувь нь тэнд байх шиг санагддаг?

-Эмчилгээ 20, 80 хувь нь сувилагчаас шалтгаалж өвчтөн 100 хувь эдгэж, эмнэлгээс гардаг. Харилцаа, хандлага талаасаа өвчтөний сэтгэл санааг засах ёстой. Өвчтэй хүнд мэдээж хэцүү байгаа. Сэтгэл нь түгшсэн, гутарсан байдаг. Тэр үед нь ойлгоод, мэдрээд, сэтгэл зүйн талаас нь тусламж үзүүлэх хэрэгтэй. Эмчилгээ гэхээр л зөвхөн тариа тарих биш. Сэтгэл зүйн зөвлөмж, тусламж өгч байж эмчилгээ үр дүнтэй болно.

-Сувилагч нар сэтгэл зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол эзэмшдэг биз дээ. Сургуульд энэ чиглэлийн хичээл орно биз?

-Сувилахуйн сургуульд сэтгэл судлал гэдэг хичээл ордог. Нэг талаасаа сувилагч гэдэг сэтгэл зүйч. Сэтгэл зүйн тусламж дэмжлэгийг үзүүлэх туслагч. Бидний үг болгон өвчтөнд эрүүл мэндийн боловсрол болж очих ёстой. Өвчтэй хүний өрөөнд инээгээд орох нэг өөр. Ажлын ачааллаасаа болоод жаахан уурлаад орох бас өөр. Гэхдээ ямар ч ажлын ачаалалтай байсан өвчтөнийхөө өрөөнд инээгээд орж байх ёстой. Хандлага талаасаа эерэг сэтгэгдэл төрүүлнэ шүү дээ. Би сувилагч нарыг харилцаа, хандлага талаасаа дээд зэргийн байгаасай гэж боддог. Манай ХӨСҮТ-ийг сувилагч нар миний л хувьд харилцаа, хандлага талаасаа өндөр боловсорсон гэж боддог.

-Ар гэрийнхэн чинь маш сайн ойлгож байж ажлаа сэтгэл амар хийдэг байх?

-Яг надтай адилхан хэзээ ээлжтэй, хэдэн цагт ирэхийг маш нарийн сайн мэдэж, ойлгодог. Заримдаа шаардлагатай үед ээлжинд гарах тохиолдол байна. Ажил бол ажил. Ар гэрийнхэн, хань ижил, үр хүүхдүүд нь ажлаа зохицуулаад л сурчихсан байдаг. Эрэгтэй сувилагчид ч байна. Эхнэр нь арыг нь даагаад явдаг. Эмэгтэй сувилагч байхад нөхөр нь ар гэрийг нь хариуцаад, үр хүүхдээ хараад л явж байдаг юм. Цаанаасаа л зохицоод амьдраад сурчихсан.

-28 хоночихоод гэртээ харахад ямар байв?

-Бага маань жаахан байсан. Хөхүүл байсан юм. Нэг өглөө ажилдаа явах гээд босоод байж байтал утас дуугарч, голомтод орж ажиллана, бэлтгэлээ хангаарай гэж удирдлагууд хэлсэн. Нөхөртөө хэлсэн, маргааш голомт руу орохоор боллоо гэж. Маргааш нь цүнхээ үүрээд л орсон. 28 хоноод ирэхэд хүүхэд маань маш их санасан мөртлөө над руу харахгүй, аав руугаа дайраад, гомдсон байсан. Ар гэрийнхэн маань хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлаад, эрүүл гарч ирээрэй. Хэд хонох нь ч яахав, гол нь эрүүл гарч ирээрэй л гэж хэлсэн.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.