Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын ‘улбар шар’ түвшний буюу бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, цуглаан, цайллага хүлээн авалтыг хориглосоор байтал Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зугаалга, зохион байгуулж, apxидaн coгтyyрчээ.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр ЦДБЭЧ-ынхан Налайх дүүрэгт байдаг цэргийн амралтын газар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайз дэлгэцээр дамжуулан сурталчлах, хилийн чанадад цэрэг эх орны сэдэвт уран бүтээлүүдийг өргөнөөр сурталчлах үүрэг хүлээсэн эрхэм дуучин, бүжигчид apxидaн coгтyypч, нэгнийгээ зo.дoж тaн.xaйpчээ.
Ингээд амралтад очсон чуулгынхан архидан coгтyypcны улмаас 41 настай дуучин, ахлагч эмэгтэй Б гэгч, 25 настай У-г зo.дoж, xvнд гэм.тээ.сэн байна. Xoxиpoгч бүсгүй мөн л ахлагч цолтой бөгөөд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, гэмтлийн зэргээ тодорхойлуулжээ. Мөн хохирогч У Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгчээ.
Цэргийн дуу бүжгийн чуулгын хормейстер, дэд хурандаа А.Ариунзаяа цагдаагийн байгууллагад дуудлага өгөлгүй уг хэргийг хав дарах тушаал буулгасан байна.













