Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Уг хуралдаанаар ‘Рио Тинто’-гийн удирдлагууд Ерөнхий сайдад хүргүүлсэн захидалтай танилцсан байна. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Аймаг нийслэл дүүргийн Засаг дарга нарын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байгааг талаар ажлын үр дүнг үнэлэх аж. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
“Рио Тинто”-гийн удирдлагууд Ерөнхий сайдад захидал хүргүүлсэн. Ингэхдээ Оюутолгойн далд уурхайн ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Одоо төлж байгаа АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна 3 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийн татварын нэмэлт орлого төвлөрүүлж оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад хуримтлагдах байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ 2019 оны 92 дугаар тогтоолын хавсралтад дурдсан Эрдэнэс Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Лондонд гаргасан сө рөг нэхэмжлэлийг хойш тавиач гэдэг саналаа илэрхийлсэн. Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчний урт хугацааны тогтвортой шийдлийг тохирох санал ирүүлсэн.
Одоо Засгийн газрын хэлэлцээрийн бүрэлдэхүүнд орж байгаа ажлын хэсгээс тодорхой санал авна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 1 тэрбум 450сая ам.доллараар хэтэрсэн. Зардал хэтрэлтийг хүлээж аваад, цааш үргэлжлүүлэх эсэх нь маш чухал. Тиймээс зардал хэтрэх шалтгааныг маш тодорхой тайлбарлах хүсэлтийг өмнө нь тавьсан. Оюутолгойн ТУЗ-ын хурал дээр зардал хэтэрсэн талаар мэдээлэл өгнө гэсэн байгаа ч албан бичиг хэлбэрээр Засгийн газарт илэрхийлсэн зүйл байхгүй байна.













