УИХ-ын Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд “Хамаг Монгол төслийн удирдагч санаачлагч, МУГЖ, Тува улсын гавьяат жүжигчин УИХ-ын гишүүн асан Самандын Жавхлан нэр дэвшихээр шийджээ.
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд, ялалт байгуулсан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Ардчилсан намд элсэж, тус намаас Увс аймагт өрсөлдсөн билээ. Энэ удаад бие даах эсвэл намаас нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн тэрбээр “Увс нутгийнхан миний дууг битгий сонсоорой” хэмээн лайв хийсэн удаатай. Харин дараа нь тогтлолт хийхдээ ‘Увс нутгийнхан ирж, миний дууг сонсож болно’ хэмээн залруулсан билээ.













