М.Баяржаргал түүнийг комедиан Баяраа гэх нэрээр үеийнх нь залуус андахгүй. Нэгхэн жилийн өмнө сургуулийнхаа арга хэмжээн дээр комеди үзүүлбэр үзүүлж байсан бол одоо нийслэлчүүдийн очих дуртай “UB comedy” клубийн отгон гишүүн.

Боксоор хичээллэдэг, циркчин, комедиан, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг 3,5 жилээр төгсөж одоо Мобиком Корпорацид ажиллаж буй энэ залуу “Z” үеийнхний нэгэн төлөөлөл, бас манлайлал аль хэдийн болжээ. “Би айлын том хүү болохоор зүгээр сууж болохгүй.

Аав, ээж, дүү нар маань надад итгэж, найддаг.
Манай үеийнхэн ч гэсэн өөрсдийгөө “улсын том хүү” гэж харах хэрэгтэй. Улс орон бидний үеийнхэнд найдаж байгаа.

Тиймээс боломжийг алдахгүй сурч, хөдөлмөрлөх нь хамгийн чухал” хэмээн ярьдаг нэгэн.
Комедиан М.Баяржаргал өөрийн цахим хуудасаараа дамжуулан залуусд хандаж хэлсэн үг олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр: “Ажил хийгээд халтайгаад явж байгаа үеийн залуусаа хараад уранхай, ноорхой, халтараар нь хэлж шоолох биш ѳѳрийнхѳѳ ирээдүйн тѳлѳѳ ѳнѳѳдѳр халтар явахаасаа ичээгүй зориг тэмүүлэлийг нь хүндлэх, ойлгох ухаан ѳсвѳр насны залуу бүрт байх ёстой!” хэмээжээ.














