УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Тус штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1309, орон нутагт 358, нийт 1667 хүн тусгаарлалтад байна. Гэрээр ажиглалтад 903 хүн бий. Өнөөдөр нэмж 216 хүн гэрийн ажиглалтад шилжлээ. Гэрээр тусгаарлагдаж буй иргэдэд гэнэтийн шалгалт явууллаа. Тодорхой түүвэр байдлаар хийсэн шалгалтад 94 хүн хамрагдсан. Шөнийн цагаар шалгалт хийхэд 11 гэртээ байсангүй, хоёр иргэн хаяг тодорхойгүй байлаа. Эдгээр зөрчил илэрсэн, хариуцлага тооцно” гэлээ.

