Улс орон коронавирусээс болон хөл хорио тогтоогоод 4 сар болж байгаа энэ хугацаанд УОК болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газраас бүх ААН-ийн ажилчдад 200 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргаж, гарсан шийдвэр нь 2020 оны 06 сарын 3 наас хэрэгжиж ажилчдын дансанд орж эхэлсэн. Гэвч Очир титэм, Титэм плаза зочид буудлын захирал Түндэвийн Энхтайван ажилчдын дансанд орсон мөнгийг буцаан авч, ажилтан бүрлүүгээ залгаж орсон 200 мянга төгрөгийг буцаан өг, орлого муу байна гэж хураан авсан байх юм. Засгийн газраас ААН байгууллагын нийгмийн даатгалыг 6 сарын хугацаатай авахгүй гэсэн тогтоол ч гарсан байхад энэ мэтчилэн хямралыг далимдуулж ажилчдынхаа халаасруу гараа хийж байгаа ААН олон байгаа нь хамарсалтай. Улс хяналт тавьж ийм зөрчилтэй ААН байгууллагад арга хэмжээ авахгүй бол ард иргэдэд сунгасан гар чинь эзэндээ хүрэхгүй байгаа бололтой.













