Бусдын хийсэн алдаатай гүйлгээ, андуурагдаж ирсэн илгээмж, санамсар болгоомжгүйгээс бусдын гээсэн эд хөрөнгө, сүргээсээ тасарч өөр газар идээшсэн эзэнгүй малыг өөрийн болгон хувьдаа ашиглах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог. Үүнийг иргэд мэддэггүйгээс болж гэм.т хэ.рэг.тэн болох тохиолдлууд цөөнгүй аж.
Энэ төрлийн гэм.т хэр.гээс урьд.чилан сэр.гийлэх чиглэлээр Орхон аймгийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “Төлбөр тооцооны алдаатай гүйл.гээ, андуурагд.сан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завш.саны улмаас бага хэмжээнээс буюу 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000-2.700.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаар.лах я.л шийт.гэхээр заасан байдаг. Харин энэ гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хор.их я.л шийтгэнэ.
Тухайлбал та 300 мянган төгрөгөөс бага үнийн дүнтэй алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөн.гө завш.сан тохиол.дол энэ нь зөрчилд тооцогдоно. Зөрчлийн тухай хуулийн 8.9-т энэ зөрчлийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрийн хуулиар нэмсэн.
Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн бусдын санамсар болгоомжгүйгээс алга болгосон гар утас, хэтэвч зэргийг олбол өмчлөгч буюу тухайн хөрөнгийн эзнээс шагнал авах эрхтэй. Шагналын хэмжээг талууд харилцан тохиролцож тогтооно. Тохиролцож чадаагүй бол гээгдэл эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байхаар хуульчилж өгсөн.
Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн үнэтэй гар утас олж эзэнд нь буцаан олгоод шагналын хэмжээн дээр тохиролцож чадаагүй бол 100 мянган төгрөгийн шагнал шаардах эрхтэй. Мөн эд хөрөнгийг хадгалах, хамгаалахтай холбоотой болон эзнийг олоход гарсан зардлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэв.













