Хугацаат цэргийн алба хааж буй байлдагч ЭЕШ өгч, хүсэл мөрөөдөлдөө хүрлээ

Хилийн 0132 дугаар ангийн дугаар салбарт хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Баттөмөрийн Чинбат элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцож, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Программ хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авчээ.

Энэ тухай Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас ‘Эх орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдөлдөө хүрч буй хилчин байлдагчдаа баяр хүргэе’ хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Latest articles

Related articles

spot_img