Өнөөдрийн /2021.08.27/ ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр дотуур байранд баримтлах халдвар, хамгааллын дэглэмийн талаар тус яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан тайлбарлалаа.
Тодруулбал, Л.Энхсайхан дарга ‘Оюутнууд дотуур байранд амьдрахдаа тодорхой дэглэм баримтална. Унтахдаа ‘Хөл, толгой’ гэсэн зарчим барина. Өглөө, оройд хоолойгоо зайлна. Өрөөний эд зүйлсээ өдөр бүр халдваргүйжүүлэгч бодисоор ариутгана’ гэсэн байна.













