Өчигдөр орой Далай лам н.а.с б.а.р.л.а.а гэх мэдээлэл цахим орчинд түгж нэлээдгүй хүнд хүрээд байсан юм. Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэлийн төлөөлөгч н.Одгаригаас тодруулбал,

“Далай лам нас барсан гэх мэдээлэл нь худал. Энэ талаар бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Цахим орчинд энэ мэт ху дал мэдээллийг түгээхгүй байхыг манай хийдийн зүгээс хүсмээр байна” гэлээ.

Уг мэдээлэл түгснээс хойш иргэд цахим хуудаснаа эмгэнэл илэрхийлж, зул барьж, сүү өргөж байгаа тухайгаа байршуулсаар байсан юм.














