“Андлалын өргөө” цогцолборын ажил зогсонги байдалтай байсаар удаж байгаа билээ. Иймд барилгын гүйцэтгэгчээр шалгараад байсан “Хос санаа” ХХК ажлаа зогсоож, цаашилбал компаныг хар жагсаалтад оруулж, улсаас төсөлвлөсөн мөнгийг эргэн төлүүлэх шийдвэр гаргажээ.

Эргэн сануулахад, тус “Андлалын өргөө” нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж байгаа бөгөөд жилдээ 400 сая жуулчин төвлөрүүлэх төлөвлөгөөтэй анх хэмээн эхэлж байсан.

Гэвч нэг ч жуулчин төвлөрүүлж чадалгүй төслийн ажлыг дахин шинээр эхлүүлэхээр болж байна. Харин өнөөдөр Д.Эрдэнэбат агсны оюуны бүтээлийг цаашид ашиглуулахгүй гэсэн тул ‘Андлалын өргөө’ нуран уналаа.
Их Эзэн Чингис хааны үнэнч анд Хөлөг жанжин Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров суманд ‘Андлалын өргөө’-г цогцолбор сүндэрлээд удаагүй байгаа билээ. 18 метр буюу зургаан давхар байшингийн өндөртэй тэнцэх хэмжээний тус ордонг хоёр жилийн турш барьж дууссан бөгөөд улсын комисс нь ч барилгыг саадгүйгээр хүлээн авсан нь саяхан. Харамсалтай нь тус хөшөөт цогцолборыг өчигдрөөс нурааж буулгаж эхэлсэн байна.

Учир нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэнэбат агсны бүтээл энэхүү оюуны өмчийг янз бүрээр шоглож, шүүмжилж байгаад түүний гэр бүлийнхэн нь эмзэглэж, хөшөөг цааш нь үргэлжлүүлэн барих, оюуны өмчийг нь ашиглуулахгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар гүйцэтгэгч компани улсын төсөвт мөнгийг нь үе шаттайгаар буцаан төлөх тухай мэдээлэл ч гараад буй.

“Андлалын өргөө” нийт 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсөвт суулгаж байв. Үүний 1.4 тэрбумыг улсын төсөвт суулгаж, амжилттай гаргасан. Үлдсэнийг дахин гаргахаар төлөвлөж байсан юм. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хос Санаа” ХХК ажилласан байдаг. 5565669 регистрийн дугаартай “Хос санаа” компани нь 2012 онд гадаад худалдаа явуулах гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь Мөнтуяа овогтой Амарсанаа гэх иргэний нэр бүртгэлтэй байдаг юм билээ.
Ийнхүү та бидний хөлсөө урсгаж, халаасаа тэмтрэн байж төлсөн улсын төсвийн 1.4 тэрбум төгрөг хэдхэн сарын настай шавар байшин болон сүндэрлэчихээд нуран унаж байгаа юм.
Андлалын өргөө нурж унахтай зэрэгцэн МУГЖ Г.Золбоот, МУГЖ О.Бат-Өлзий хоёр гавъяат маань гаш уудал илэрхийлж буй мэт андлалын өргөөг дуурайн ийнхүү гэрэл зураг татуулсан байх юм.














