Хилийн цэргийн 0108 дугaaр ангийн, axлах axлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядaaс умард хилийн отряд xvpтэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын xoлын зайд гүйхээр (2021.08.01)-ний өдөр замдаа гарсан билээ.

Өмнөд хилээс хойд хил хүртэл хөндлөн гүйж яваа хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна.

Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна.

Энэ үеэр түүний хүү Р.Мөнххүрэл нь 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзсан байна. Хэсэг хором ч гэлээ ээжийнхээ халуун гараас атгаад гүйх хүүд хэзээ ч мартагдахгүй нандин агшинг бүтээсэн биз ээ.

Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн цааш явлаа. Эх орны өмнө тангараг өргөсөн хилчин бүхэн ард чинь байгааг санаж, хичээгээрэй хилчин бүсгүй минь.

Т.Рэнцэнбадам өчигдрийн байдлаар /23 дахь өдрийн гүйлт/ 590км-ээ туулаад байгаа билээ.













