Цар тахлын улмаас бүтэн жилээр хойшилсон Токио паралимпын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 24-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Гэсэн ч цар тахлын дэгдэлт эрчээ авч буй Япон улсад паралимпын үеэр халдвар авах эрсдэлтэй маш олон тамирчид байгаа тул есдүгээр сарын 5-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулагдаж чадах болов уу гэсэн байдал хүмүүсийн хүлээлт болоод байгаа юм.


Энэ удаагийн паралимп монголын цагаар өчигдөр оройны 19:00 цагт Токиогийн төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүй зохион байгуулагджээ. Нээлтэд хөгжлийн бэрхшээлтэй нас насны иргэд өөрсдийн насны онцлогийг шингээсэн үзүүлбэр үзүүлсэн юм.



