2021-2022 жилийн ЭЕШ төгсөх ангийн сурагч нарын дунд явагдаж энэ сарын 22-ны өдөр Монгол хэлээр хаалтаа хийсэн. Тэгвэл улсын хэмжээнд явагдсан шалгалтад Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын дүнгээрээ сүүл мушгиж, хамгийн сүүлийн байранд орлоо.

Тус аймгийн төгсөх ангийн сурагч нараас Монголын түүх хичээлээр хамгийн өндөр оноог нэг сурагч. Монгол хэлээр 382 шалгуулагч хамрагдсанаас хоёр шалгуулагч 725, 702 оноог тус тус авсан бол нэг шалгуулагч хамгийн доод оноо болох 9 оноог авжээ.

Тухайн аймгийн иргэд ЭЕШ-ын оноогоороо сүүлд орсон 12 дугаар ангийн сурагч нараа хаацайлж, өмнөх ба одоогийн Засаг дарга нартай шууд холбоотой гэж дүгнэж байна.

Тухайлбал, Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын Х.Бадeлхан гишүүний төрсөн дүү гэлцдэг Заурe Боловсролын газрын даргаар ажилласан. Одоо Баян-Өлгийн аймгийн сурагчид Монгол хэлээ ч сайн мэдэхгүй, ерөнхий суурь мэдлэг болон бусад хичээл дээр үе тэнгийн найз нөхдөөсөө суурь мэдлэг хоцрогдолтой байна.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймаг нийслэл, аймаг, сумын шалгуулагчдын шалгалтын үзүүлэлтээрээ 23-аас 23-р байранд жагсаж байна.














