Буян компанийн захирал, Улс төрч Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудаснаа дамжуулан АНДЛАЛЫН ӨРГӨӨГ өмөөрч ийнхүү сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.

Тэрбээр: “ЮУН НУРААХ…
Зарим нэг комеди залуус Андлалын Өргөө гэдэг хөшөөг их шүүмжилдэг юм. Миний хувьд их зөв ажил гэж боддог. Энэ газар түүхэн талаасаа л ач холбогдолтой болохоос барилга байгууламж нь чухал биш юм. Хөхүүрийн талд Тэмүүжин, Боорчи хоёр анд барилдсан гэдгээрээ чухал. Түүнээс биш ямар байгууламж байх нь чухал биш.
Зарим нэг нөхдүүд Ордос шиг том бүтээн байгуулалт хий ч гэх шиг. Тэр том зүйл барилаа гэхэд ашиглалтын зардал, ажиллах хүчээ тооцсон уу. Харин энэ “Андлалын өргөө” ч томдсон юм.
Би байсан бол боржин чулуун дээр гүү сааж байгаа Боорчи, найман шаргатай Тэмүүжин зураад орхих байв. Яахав улс төрийн намууд, андууд ирдэг Тангараг өргөдөг пиар хийгээд болоо.

Сүүлийн үед хаясан, нурсан гэх мэдээлэл яваад байна. Магадгүй нэг малчин айл очоод гүүгээ барингаа хараад байх менежмент хийхэд болох байв.” хэмээв.













