www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Шинээр задарсан УАТ серийн 387 АЗЫН дугаарыг дуудлагаар худалдаална

admin by admin
2021-08-24
in НИЙГЭМ
0
Шинээр задарсан УАТ серийн 387 АЗЫН дугаарыг дуудлагаар худалдаална
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад анх удаа автомашины сонирхол татахуйц улсын дугаарыг үнэ хаялцуулан борлуулах цахим дуудлага худалдааг өнгөрөгч хоёрдугаар сард зохион байгуулсан. Нийт гурван удаагийн дуудлага худалдаагаар 0011 УАР, 0041 УАР, 1441 УАР, 7171 УАР, 1001 УАР, 777УАР зэрэг 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж Засгийн газрын Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлжээ. Үүнээс хамгийн өндөр үнээр буюу 45 сая төгрөгөөр 7777УАР улсын дугаар зарагдсан.

АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунсүрэн “Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг хоёрдугаар сарын 15-наас эхлэн гуравдугаар сарын 26-ныг хүртэл зохион байгуулсан. Дуудлага худалдаанаас цугларсан 1.7 тэрбум төгрөг “Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай санд орсон.

Дуудлага худалдаанаас цугларсан 1.7 тэрбум төгрөг “Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай санд орсон

Автотээврийн үндэсний төвөөс наймдугаар сарын 30-наас дахин шинэ дуудлага худалдаа явуулахаар төлөвлөсөн. Улсын дугаарын нэг сери задарснаар 10 мянган дугаараас 300 орчим нь азын гэгддэг сонирхол татахуйц хос дугаар гардаг. Энэ удаад УАТ сери задарч, үүнээс 387 улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн. Мөн орон нутгийн дугаарын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулна. Үүнд Архангай, Баянхонгор, Төв, Булган зэрэг 11 аймаг багтсан” гэв.

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд 2222УАТ, 0101УАТ, 1212УАТ, 8888УАТ, 6060УАТ зэрэг азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах аж. Дуудлага худалдааг auction.transdep.mn цахим хаягаар явуулах бөгөөд дэнчингийн хэмжээ 50 мянган төгрөг. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

2222УАТ, 0101УАТ, 1212УАТ, 8888УАТ, 6060УАТ зэрэг азын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулна

Өнгөрөгч хоёрдугаар сард зарласан дуудлага худалдаагаар 0001 УАР серийн дугаар 427 саяад хүрч байв. Гэвч тухайн иргэн улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөөгүй учраас дахин дуудлага худалдаагаар оруулан борлуулжээ. Энэ мэтчилэн иргэд үнэ хөөрөгдөх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Post Views: 488
Previous Post

ШИЛЭН ДАНС: ЦЕГ-ын дарга Ж.Болд төсвийн 5.8 сая төгрөгөөр ГЕНЕРАЛ хувцас хийлгэжээ

Next Post

Хэргийн мөрөөр: Их хэмжээний өртэйн улмаас эцэг эх нь гypван xүүxдээ opxиoд өөрсдийгөө бoo.мил.жээ

Next Post
Хэргийн мөрөөр: Их хэмжээний өртэйн улмаас эцэг эх нь гypван xүүxдээ opxиoд өөрсдийгөө бoo.мил.жээ

Хэргийн мөрөөр: Их хэмжээний өртэйн улмаас эцэг эх нь гypван xүүxдээ opxиoд өөрсдийгөө бoo.мил.жээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.