Шинээр хэд хэдэн томилгоо хийх гэж байгаа талаар эх сурвалжууд батлаад байна.
Тодруулбал, Засгийн газрын хэвлэл мэдээлэл, харилцах газрын дарга асан Ц.Ганзоригийг АНУ-ын Чикаго хотод суух Ерөнхий консулын газрын дэд консулаар.

Ерөнхийлөгч асан Шадар туслах Л.Түвшинжаргалыг мөн АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консулаар том Л.Түвшинжаргалын хувьд хэдийнээ ажилдаа оржээ.

Олимпын хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад 2 өрөө 3ш байр бэлэглэв
Монголын багийн дөрөв дэх, чөлөөт бөхийн багийн анхны медалийг Бат-Очирын Болортуяа авчирсан.
Бат-Очирын Болортуяа нь “Токио-2020” зуны олимпын наадамд амжилттай оролцон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жинд хүрэл медаль хүртсэн билээ.

Ховд аймгийн нутгийн зөвлөл түүнд зориулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав 2 өрөө байр, Ховд аймгийн нутгийн зөвлөл 2 өрөө байр бэлэглэв.
Мөн “Таван богд групп” ХХК-ийн ерөнхийлөгч, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан түүний аав Бат-Очирт 2 өрөө байр бэлэглэсэн юм.

Учир нь Б.Болортуяагийн аав Бат-Очир гуай “Таван богд групп”-т 2002 оноос эхлэн 19 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Монгол Машин Концерн” ХХК-ийн ажилтан юм байна.

Олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай дахиад л гомдох байх даа.














