Энэ жилийн төгсөх ангийн сурагчдын хувьд халдвараас болж болдог байсан сараасаа нилээдгүй хойшлоод байсан. Тэгвэл энэ жилийн ЭЕШ өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 19-нд Түүхийн хичээлээр эхэлсэн. Тэгвэл Өнөөдөр ЭЕШ өгч байгаа сурагчийн дундаас Химийн шалгалтад гар утсаа авч ороод шалгалтын материалын зургийг дарж бусдаас тусламж хүссэн зөрчил гарсан байна. Энэ талаар Боловсролын Үнэлгээний Төвөөс тодруулахад,
‘Улс даяар ЭЕШ-д орж байгаа сурагчдаас гар утсыг нь хураан авч шалгалтын байр руу нэвтрүүлсэн. Гэвч нэг сурагч гар утсаа нууж, ЭЕШ-ын хориглох заалтыг зөрчсөн байна. Түүнээс гадна Химийн хичээлийн шалгалтын материалын зургийг дарж, бусдаас тусламж хүсжээ. Энэ сурагч одоогоор тодорхойгүй байна. Бид тухайн сурагчийг хайж байна. Зөрчилтэй сурагчид хуулийн хариуцлага хүлээлгэж, шалгалтын оноог хүчингүйд тооцно’ гэлээ.
ЭЕШ өгөх сурагчдыг дараах зүйлсийг авч орохыг xopиглoнo. Үүнд:
ном, дэвтэр, ноорог цаас, гар утас, чихэвч, ухаалаг цаг, үзгэн болон тосон бал, харандаа /Шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө/ тооны машин, цаасан болон электрон толь бичиг
гарын авлага, дуу хураагуур томьёоны хураангуй зэрэг бусдад саад болох хууран мэ.хлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг xopиглoнo.
Эх сурвалж: Eguur.mn













