Энэ сарын 07-нд Говь-Алтай аймгийн Тонхил суманд орших Төрийн их тахилгат Сутай хайрханыг тахисан. Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг наймдугаар сарын 22-ны билэгт сайн өдөр зохион байгуулахаар болжээ.
Төрийн тахилгад төрийн тэргүүн эсвэл түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нь оролцдог уламжлалтай. Уламжлал дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрханы тахилгад оролцсон бөгөөд Отгонтэнгэр хайрханы тахилгад ч мөн оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.
Ташрамд, Сутай хайрханы тахилга бараг аймгийн наадмын дайтай болсон. Нисдэг тэрэг хөлөглөж, хүн харын бөөгнөрөл үүсэж, хар хилэн жийпнүүд түгжрэх шахуу юм болсон билээ.













