• Latest
  • Trending
Саид Моллаей: Засгийн газраас ямар нэг шагнал, цалин өгөөгүй, гунигтай байна

Саид Моллаей: Засгийн газраас ямар нэг шагнал, цалин өгөөгүй, гунигтай байна

2021-08-19
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Friday, January 16, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Саид Моллаей: Засгийн газраас ямар нэг шагнал, цалин өгөөгүй, гунигтай байна

by admin
2021-08-19
in ЯРИЛЦЛАГА
0
Саид Моллаей: Засгийн газраас ямар нэг шагнал, цалин өгөөгүй, гунигтай байна

Олимпийн наадмнаас Мөнгөн медал хүртсэн Саид Моллаейтай ярилцлаа. Тэрбээр олимпын наадамд оролцсон даруйдаа Монгол Улсад ирсэн ч ямар нэг шагнал урамшуулалд хамрагдаж чадаагүй гэх утгатай сэтгэгдлээ цахим хуудаснаа илэрхийлсэн байсан юм. Иймээс дээрх асуудалтай холбогдуулан түүнтэй фэйсбүүк хуудсаар нь холбогдож ярилцлаа.

– Токио-2020 олимпийн наадмнаас Мөнгөн медал хүртсэнд танд монголчуудынхаа өмнөөс  халуун баяр хүргэж талархал дүүрэн мэндчилж байна! Медалиа авах мөчид төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийнхаа талаар хуваалцаач.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Миний сэтгэл маш их хөдөлж, баярлах бахархах зэрэгцэж Мөнгөн медалиа зүүсэн. Ямар ч спортын төрлийн тамирчны хувьд Олимпын медаль гэдэг дээд амжилтын үр дүн байдагчлан миний хувьд Монгол Улсынхаа далбааг намируулан Монгол Улсын иргэн хүнийхээ үүргийг онц сайн биелүүлж Монгол түмэнтэйгээ учиран золгохоор яарч догдолсон. Монгол түмнээсээ баяр хүргэсэн олон олон дуудлага, зурвасуудыг хүлээн авч туйлын ихээр бахдаж баярласан.

– Монгол түмэн таны амжилтад бахдан хөөрч, баярын нулимстай түүхэн үеийг хамтдаа үзэж шархиран баярлаж байсан! Монголчууддаа энэ их бахдалыг авчирсан танд дахин дахин баяр хүргэж байна аа! Энэ удаагийн олимпын бэлтгэлээ хэзээнээс хаана хийж эхэлсэн бэ?

– Одоогоос таван жилийн өмнөөс дэлхийн аваргын дэвжээндээ бэлтгэж эхэлсэн. Өдөр бүр бүх хүчээ дайчлан, шантралгүй зүтгэсээр олон саад бэрхшээлийг давж, амьдралд минь тохиосон хатуу үеүдээ шүдээ зуун тэвчиж ирсний эцэст Токион олимпод оролцох мөрөөдлөө биелүүлж чадсан. Энэ хугацаанд дэлхийн олон удаагийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож хүчээ сорьсон маань маш чухал бэлтгэл болсон болов уу, жишээлбэл Дэлхийн Аварга, Азийн Аварга гэх мэт.

– Таны хувьд олон жилийн шаргуу бэлтгэл, зүтгэлийн үр дүн нь энэхүү амжилт болж Монгол Улсыг дэлхийн тавцанд таниулж чадсан нь бахдахгүй байхын аргагүй үйл хэрэг юмаа. Таныг Монгол Улсын Баатар хэмээн ард түмэн нь талархаж хүлээн авч байгаа.

– Чин сэтгэлээсээ талархаж байна Монгол Түмэндээ! Өдийг хүртэлх зам маань дардан байгаагүй ч маш олон хүний тусламж дэмжлэг, итгэл хайраар бүх зүйл болсон юм шүү! Миний төрөлх оронд буй гэр бүлийнхэн маань хүнд нөхцөл байдалд байгаа гээд сэтгэл эмзэглэх зүйл олон байсан. Тэр үед буюу одоогоос хоёр гаруй жилийн өмнө Ноён Халтмаагийн Баттулга надад итгэл өгч, Монгол Улсын Иргэн болоод Монголын далбааг мандуулж дэлхийн дэвжээнээ бяр чадлаа гайхуулж амжилт гаргаарай хэмээн ерөөл өргөсөн юмаа. Энэ дашрамд Ноён Х. Баттулга танаа чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.

– Таныг Монголоос гадаадын өөр улс руу ниссэн гэсэн мэдээ тархсан байгаа, та хаана байгаа вэ одоогоор?

– Хоёр өдрийн өмнө би ХБНГУ-д ирсэн. Токио Олимп дууссаны дараа Монголын Олимпын Хорооноос холбогдож “Монгол Улсдаа шууд ирээрэй, МУ-ын Засгийн газар хүлээн авч баяр хүргэж хүндэтгэлийн ёслол хийх болно” гэсэн мэдээг дуулаад баяр хөөртэй ирсэн боловч юу ч бололгүй 10 хоног өнгөрсөн. Зочид буудалд байрлах хугацаанд маань мэдээж олон найз нөхөд, хувь хүмүүс маш том баярын мэнд хүргэж сэтгэлийн бэлэг өгсөнд гүнээ талархаж байгаа. Тийнхүү ямар нэг ёслол арга хэмжээ бололгүй олон өдөр хүлээж байгаад би өөрийн хайрт гэргий болон хүүхэд рүүгээ яарч байсан даруйд энд гэр бүл дээрээ ирсэн байж байна. Хэсэг амарч байгаад эргээд даруйхан Парисын 2024 Олимпын бэлтгэлдээ орохоор зэхэж байна. Бэлтгэлээ мэдээж Монгол улсдаа хийнэ.

– Та Монголд ирээд байх хугацаандаа зочид буудалд байсан гэж хэллээ. Хэвлэл мэдээллийн сувгуудаар Их аварга Д.Дагвадорж танд орон сууц бэлэглэсэн тухай мэдээ явж байсан, энэ үнэн үү? Танд одоогоор Монгол улсад оршин суугаа хаяг байгаа юу?

– Олон найд нөхөд маань ханддаг юм л даа, Саид чи Монголдоо ирж амьдарч байж болдоггүй юм уу гээд Одоогоос жилийн өмнө Ноён Дагвадорж маань надад байр бэлэглэж байна хэмээн мэдээлсэн боловч яг юу болсныг сайн мэдэхгүй байна, их аваргаас хариу байхгүй, холбогдож чадаагүй л байна. Мөн адил улсын маань Засгийн газраас ямар нэг шагнал, цалин өгөөгүй, гунигтай байна.

Монгол Улсын Засгийн газраас танд ямар ч шагнал урамшуулал өгөөгүй байна гэж үү?

– Тиймээ, ямар ч цалин урамшуулал юу ч олгогдоогүй. Медалиа өвөртлөөд ирэхэд нь угтан авч баяр ёслол хийнэ гэж байсан юм, яг тодруулбал 8 сарын 13нд Засгийн гаүар хүлээн авч баяр хүргэнэ гэсэн байсан ч тэр өдөр юу ч бололгүй би зочид буудалдаа гайхаж хоцорсон. Амжилт гаргасан бусад Монголынхоо тамирчдад би та бүхнийхээ адил чин зүрхнээсээ бахархаж байгаа. Тэдгээр тамирчдад баяр хүргэж шагнал өгч байгааг хараад сайхан байсан, гэхдээ би бас улсынхаа иргэн нь биздээ гээд сэтгэл маань эмзэглэж гунигласнаа нуулгүй илэрхийлмээр санагдаад энэ ярилцлага өгч байна. Надад баяр хүргэж, миний гаргасан амжилтыг Монгол Улсын төлөө байсныг мэдэж сэтгэлийн бэлэг өргөсөн олон түмэндээ би хязгааргүй их баярлаж байгаа! Монголын минь далбаа намирах бүрт түмний маань сэтгэл шингэсэн юм шүү гэж өөртөө хэлж байсанаа дурдмаар байна. Энэ хүртэл намайг үргэлж дэмжиж, үргэлж итгэл урам хайрлаж байсан нь харин Ноён Х. Баттулгат дахин баярлалаа гэж хэлье.

– Ийм нөхцөл байдалд байсныг тань огт мэдсэнгүй, их харамсалтай байна! </strong><strong>Таныг бидэнтэй сэтгэлээ нээж ярилцаж байгаад баярлалаа. Олимпоос хойш та эцэг эх, ах эгч дүү, гэрийнхэнтэйгээ уулзсан уу?

– Үгүй! Энэ л миний хувьд их том сэтгэлийн зовинол болоод байгаа юм л даа. Дэлхийн дэвжээнээ амжилт гаргачихаад өөрийнхөө гэр бүлтэйгээ, аавтайгаа, ээжтэйгээ, ах эгчтэйгээ уулзах байтугай утсаар ч ярьж яажшуухан байгааг нь сураг гаргаж чадахгүй байгаадаа сэтгэл өвдөөд яахаа мэдэхгүй бүдчээд байх юм. Яаж болгохыг нь мэдэхгүй ч жаахан ч гэсэн мөнгө, санхүүгээр гэрийнхэндээ тус болохыг зорьж байсан юм, уулзаж чадахгүй юмаа гэхэд хүү нь медалийн эзэн болсоон гээд аав ээждээ барих тус байсансан бол. Их л замыг туулсандаа, мэдээж амьдрал амаргүй. Гэхдээ ингэж хана тулна гэж бодсонгүй. Мэдээгээр Саиед медаль авлаа, байраар шагнууллаа, урамшуулал авлаа л гэсэн цуурхал байхаас яг үнэн бодит байдал ийм байгааг би хэлэхийг хүссэн юм. Бусад тамирчид маань байраар шагнуулж, мөнгөн урамшуулал болон олон спонсор компанийн шагнал авч байгааг мэдээгээр үзэхэд би ч гэсэн улсынхаа иргэн нь биш билүү гэж өөрөөсөө олонтоо асууж суусаан.

– Монголын Олимпын хорооноос танд туслалцаа дэмжлэг байсан эсэхийг лавлаж асуумаар санагдлаа.

– Олимп болохоос өмнөх 3 долоо хоногийн турш би орон нутагт байрладаг Аваргуудын Кемп-д бусад тамирчдынхаа хамт бэлтгэлээ базааж байгаад Токиог зорисон. Энэ бүх хугацаанд надад туслаж байсан хүн нь Монголын Жудо Бөхийн Холбооны тэргүүн Х.Баттулга л байсандаа. Өнгөрсөн хугацаанд болсон бүх тэмцээний бэлтгэл, үйл явц, бүх талаар надад хань болж чиглүүлж, дэмнэсэн сайхан сэтгэлтэй эр хүн, түүнд би талархаад баршгүй!

– Та эхэнд дурдахдаа тун удахгүй дараагийн Парисын 2024 оны Олимпын бэлтгэлдээ орноо гэж байсан. Та Монголынхоо нэрийг дахин мандуулахаар оролцоно биздээ?

– Тэгэлгүй яахав ээ! Би чинь Монгол улсынхаа иргэн, Монгол түмнийхээ итгэлийг чадан ядан хамаг чин зүрхээрээ дааж хичээн зүтгэх юм шүү дээ! Тамирчин хүнийхээ хувьд өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээх болно. Аливаа амжилт хувь хүнд маань бахдал баяр хэдий ч Зон олны итгэл бахдал гэдэг юугаар ч харьцуулашгүй үнэт зүйл байдаг гэдгийг ойлгосон. Нас залуу миний бие 29-тэйдээ Мөнгөн медалийг хүртсэн бол дараагийн Олимпод 33 настай Саиед Алтан медалийн эзэн болохын төлөө зүтгэнэ ээ!

– Гэр бүлийн тань байдал сэтгэл эмзэглүүлэм байгааг сонсоход их харамсалтай байна. Иранд байгаа таны ойр дотны хүмүүс яг ямар нөхцөлд байгааг лавлаж болох уу?

– Санаа тавьсанд баярлалаа. Хамгийн хэцүү нь би гэрийнхэнтэйгээ өгч, холбогдож чадахгүй байгаад юм л даа. Иран улсын одоогийн нөхцөлийг та бүхэн минь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Надаас болон тэднээс минь шалтгаалахгүй том асуудалтай байгаад өдөр бүр шаналж байна, Хоёр жил сураг тасарсан, цаг хугацаа явах тусам улам ихээр санаж бас яаж байгаа болдоо хэмээн бэтгэрч зо вдог юм байна.

Эх сурвалж: paparazzi.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.