Oлон мянган хүүхдэд амьдрал бэлэглэж байгаа энэ цаг үеийн эгэл баатар хүн бол “Зүрх мартахгүй’ төслийн Б.Болдсайхан эмч. Хагалгаанд ороод гавьтай тэнхрээгүй ч бяцхан үрсийн инээд, бас амьдрах хүсэл нь түүнийг олон олон зүрхийг аврахад хүргэж буй байх. Магад эцсийн амьсгал хүртлээ тэр бяцхан зүрхийг аварсаар хорвоогоос буцах хүсэлтэй тийм л ачтан байх.
Болдсайхан эмчийн удирдан хэрэгжүүлдэг Зүрх мартахгүй сайн үйлсэд чиглэсэн төслийн ажиллагаа санхүүгийн шалтгаанаас болж түр зогсох болсон тухайгаа өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн байна. Уг нь БНСУ-д хагалгаа хийлгэхээс зардал нь даруй 10-15 дахин хямд ч энэ долоо хоногт 15 бяцхан зүрхийг хамгаалаад л шавхагдах хөрөнгө тэдэнд үлджээ. Тиймэс сайн санаат ахан дүүсээс уг төсөлд өөрийн хувь нэмрээ оруулж, бяцхан зүрхэнд амьдрал хайрлаасай гэж хүсэж байна.


