• Latest
  • Trending
Цэц дахин барилдуул гэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлсан

Цэц дахин барилдуул гэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлсан

2021-08-18
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Saturday, February 14, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Цэц дахин барилдуул гэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлсан

by admin
2021-08-18
in СПОРТ
0
Цэц дахин барилдуул гэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлсан

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжавтай ярилцлаа.

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-оос өчигдөр/2021.08.18/ 512 бөхийн барилдаанаа хийж дууслаа. Энэ барилдааны онцлог юу байв?

YOU MAY ALSO LIKE

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

Олон улсын тэмцээн уралдааны холбооны их хурал боллоо

-Засгийн газраас долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар задгай талбайд спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Үүний дагуу МҮБХ гишүүд болох бөхчүүдийн эрх ашгийн үүднээс УОК, НОК, бусад хариуцсан байгууллагуудад удаа дараа хүсэлт санал өгч зөвшөөрлийг авч зохион байгууллаа. Хууль журмын хүрээнд зөвшөөрлийг өгсөн УОК-н дарга Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга бөгөөд УБ хотын захирагч Д.Сумъяабазар нартаа нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье. Тусгаар улсын баталгаа бол үндэсний гол онцлог зүйлсүүд байдаг. Үүний нэг нь дэлхийд нэг л байгаа эрийн гурван наадам. Үүний дагуу бөхийн барилдаанаа таслалдуулахгүй зохион байгуулсандаа таатай байна.

Бөхийн барилдааны гурвын даваа 09.00 цагт эхлэх байсан, бөхчүүдээс ам авахад асуудал үүсч түр хойшилсон. Энэ талаар тодруулаач?

-МҮБХ энэ наадмыг зохион байгуулахад туйлын хичээж ажилласан. Үүний үр дүнд зохиогдсон. Сүүлийн жилүүдэд бөхийн нэр хүндийг хамгийн их унагаж байгаа допингийн асуудлаас болж аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд допингтой холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, түүнээс шалтгаалж ам авах эрэмбэ дараалалын талаар хэсэг ярилцаж саатсан. Шийдлийг яг одоо гаргах боломжгүй мөн Бөхийн холбооноос маш их хүчин чармайлт гаргаж барилдаан зохион байгуулж байна, бөхчүүд хариуцлагатайгаар хандаж барилдаж байна, бөх сонирхогч үзэгч олон орон даяар бөх үзэхийг хүлээж байгаа, телевизийн эфирийн цаг зэрэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ярилцаад даруй ам авч барилдахаан үргэлжилсэн. Энэ нь д.о.п.ин.гийн асуудлыг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол хойшид наадам яаж саатахыг харуулсан үйлдэл боллоо.

Наадмын гурвын даваанд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амалсан нь шуугиан дагуулсан ?

-Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амалсан үйлдэл нь нөгөө л д.о.п.и.н.г.и.й.н мар.гаан. Тэгээд хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд барилдааныхаа дараа д.о.п.и.н.г.и.й.н шинжилгээ өгье гэж шийдвэрлэсэн. Энэ барилдаан МҮБХ-с зохион байгуулж байгаа барилдаан. Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан, мөн бүртгүүлсэн 680 бөхчүүдтэй миний бие “Хариуцлагын гэрээ”-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул хоёр бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.

Энэ барилдаанд д.о.п.и.нгийн шинжилгээ авна гэсэн тул аварга цолтой бөхчүүд шинжилгээнээс өмнө уналаа гэсэн хардлага гадуур их байна ?

-Бөхийн амжилт бол бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаалах нь мэдээж. Залуучууд бэлтгэл илүү сайн байна, мөн наадмын үед цолгүй бүх л бөхчүүд эмээдэг, сандардаг зүйл байдаг. Харин сая тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдаж байна. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд сайн барилдаж давцгаасан.

Гол сенсаци Э.Оюунболд аваргыг аймгийн арслан Э.Нямаа араас нь хаясан. Энэ дүрмийн дагуу ч бөхийн жудаг гэдэг талаасаа хэр зөв үйлдэл вэ?

-Энэ барилдаан өөрөө анхаарал татах барилдаан болчихоод байна. Бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх хоёр бөхийн хувьд бол нэг нь санаачлага авч түрж захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа. Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан. Энэ үйлдэл анхаарал татсан.

Дээрх гурав, тавын даваанаас өөр өөлөх зүйл энэ барилдаанд байсангүй. Түрүүлсэн үзүүрлэсэн хоёр бөхийн талаар таны бодол?

-Энэ барилдааныг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн дээр дурдсан УОК, НОК мөн хяналт тавин ажилласан Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Биеийн Тамир спортын хороо, маш хариуцлагатай ажилласан Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, оролцогчдоос шинжилгээг хоёр өдөр авч ажилласан СХД-н Эрүүл мэндийн төвийн ажиллагсад, БХЯ, Батлан Хамгаалах Их Сургуулийн Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн салаа, Монгол наадам төвийн хамт олон зэрэг байгууллагууд, дарга удирдлагуудад гүн талархал дахин илэрхийлье. Хамтран ажилласан 100 жилийн ой нь тохиож байгаа Монголын Залуучуудын Холбооны хамт олон, удирдлагууд, Ерөнхийлөгч н.Гэрэлт-Оддоо талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд их амжилт хүсье.

Бөхчүүд маань барилдааны дүрмээ өөрчлөөд барьц сонголт, цагийг арай багасгасанд дасан зохицсон үр дүнтэй байна. Түрүүлсэн үзүүрлэсэн хоёр бөх барилдаан шигээ нягт нямбай сайхан залуучууд юм. Ажил хариуцаж байгаа сүүлийн жилүүдэд бөхчүүд залуучууд санал бодлоо янз бүрээр илэрхийлж, үйлдлүүд гаргаж байсан. Тухайн хүн ямар эр хүн бэ гэдгээ тодорхой харуулдаг. Бидний мөн арай өмнөх үеийн, бүүр дээр үеийн ахмад бөхчүүдийн сайхан буйр суурьтай зан, бөх хүний ухаантай байдал Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун мөн шөвгөрсөн залуусаас харагдаад байна. Бөхийн торгон ногоон дэвжээ их учиртай гэж ахмадууд хэлдэг юм. Энэ залуучууд цаашдаа улам их амжилт гаргана.

Энэ барилдааныг маш олон хүн үзсэн, бас анхаарал хандуулсан байсан. Мөн мэдээллийн сувгууд дамжуулсан. Дараагийн барилдаан хэзээ болох вэ?

-Барилдаан, наадам болоогүй байсан тул олон хүн үзэж анхаарал хандуулсан байх. МҮБХ гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ 512 бөхийн барилдаан, аймгийн 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг гаргаж ажиллаж үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж үзэж байна. Төр засгаасаа төсөв зардал авч хүндрүүлэхгүй наадмын бөхийн барилдаанаа хийж болохыг зургадугаар сард хэлж байсны дагуу бид амжилттай хийж гүйцэтгэлээ. Барилдааны талаар сайн зүйл олон, саар зүйл хоёр гарлаа. Товчоор хэлбэл, энэ барилдааныг олон хүн анхаарч үзсэн бол бидний амьдарч байгаа одоогийн нийгмийн тусгал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс байна, хууль шүүхийн байдал, нэгэнтэйгээ харьцах харьцаа байдал, ха.р хо.р гээд бүх л зүйл харагдана. Тэгэхээр бүгд л үүнийгээ засаж сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болох нь. Дараагийн барилдаан хэзээ болохыг Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалах биз ээ.

Эх сурвалж: news.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.